Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 19:2-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Харагтун, Закхай гэгч хүн байв. Тэр нь татвар хураагчдын ахлагч бөгөөд баян хүн ажээ.

3. Есүс гэж хэн болохыг харахаар зүтгэж байсан боловч биеэр бага тул цугласан олноос болоод харж чадахгүй байв.

4. Тэгээд тэр түрүүлэн гүйж, Түүнийг харах гэж инжир модонд авиран гарав. Учир нь Есүс тэр замаар дайрч өнгөрөх гэж байв.

5. Есүс тэнд хүрч ирээд, дээш харж түүнд—Закхай, түргэл, буугаад ир. Өнөөдөр Би танайд очих ёстой гэжээ.

6. Тэр шалавхан бууж, Түүнийг баяртайгаар хүлээн авав.

бүрэн бүлгийг уншина уу Лук 19