Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 18:23-39 Ариун Библи, 2004 (АБ2004)

23. Харин тэр үүнийг сонсоод ихэд гунигтай болов. Учир нь тэр маш баян хүн байжээ.

24. Есүс түүнийг хараад,—Бурханы хаанчлалд баян хүн орох нь үнэхээр хэцүү юм.

25. Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр нэвтрэх нь илүү хялбар гэж айлдсаныг нь

26. сонссон хүмүүс—Тэгвэл хэн аврагдаж чадах вэ? гэцгээсэнд

27. Есүс—Хүмүүст боломжгүй зүйлс Бурханд боломжтой гэв.

28. Петр—Хараач, бид өөрсдийн юмсыг орхиж, Таныг дагасан гэхэд,

29. Тэр тэдэнд—Үнэнээр Би та нарт хэлье. Хэн Бурханы хаанчлалын төлөө гэр орон, эхнэр, ах дүү, эцэг эх болон үр хүүхдээ орхино,

30. тэр хүн энэ үед өчнөөн дахинаар хүлээн авч, ирэх үед мөнх амийг хүлээн авна гэв.

31. Тэр арван хоёрыгоо дэргэдээ авч, тэдэнд—Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Хүний Хүүгийн тухай эш үзүүлэгчдээр бичүүлсэн бүхэн биелэгдэх болно.

32. Хүний Хүү харь үндэстэнд тушаагдахад, тэд Түүнийг доромжлон элэглэж, нулимж,

33. ташуурдсаны дараа ална. Гурав дахь өдөр нь Тэр амилах болно гэж айлдав.

34. Шавь нар нь юу ч ойлгосонгүй. Айлдсан үг нь тэднээс нууцлагдсан байсан тул тэд ойлгоогүй ажээ.

35. Түүнийг Иериход ойртон ирэх үед нэгэн сохор хүн гуйлга гуйн замын хажууд сууж байв.

36. Хажуугаар нь өнгөрөх олны дууг сонсоод, тэр юу болоод байгааг лавлажээ.

37. Назарын Есүс явааг хүмүүс түүнд хэлэв.

38. Тэгтэл мөнөөх сохор хүн—Давидын Хүү, Есүс ээ! Намайг өршөөгөөч! гэхэд

39. түрүүнд нь явагсад дуугүй байхыг түүнд хатуу анхааруулсанд тэр улам чангаар—Давидын Хүү, намайг өршөөгөөч! гэж хашхирав.

бүрэн бүлгийг уншина уу Лук 18