Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 18:21-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. тэр—Би энэ бүгдийг хар багаасаа л сахисан гэв.

22. Үүнийг сонсоод Есүс түүнд—Чамд нэг л зүйл дутуу байна. Эзэмшиж байгаа бүхнээ худалдаж, ядууст тарааж өг. Тэгвэл чи тэнгэрт баялагтай болно. Тэгээд ирж, Намайг дага гэв.

23. Харин тэр үүнийг сонсоод ихэд гунигтай болов. Учир нь тэр маш баян хүн байжээ.

24. Есүс түүнийг хараад,—Бурханы хаанчлалд баян хүн орох нь үнэхээр хэцүү юм.

25. Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр нэвтрэх нь илүү хялбар гэж айлдсаныг нь

26. сонссон хүмүүс—Тэгвэл хэн аврагдаж чадах вэ? гэцгээсэнд

27. Есүс—Хүмүүст боломжгүй зүйлс Бурханд боломжтой гэв.

28. Петр—Хараач, бид өөрсдийн юмсыг орхиж, Таныг дагасан гэхэд,

29. Тэр тэдэнд—Үнэнээр Би та нарт хэлье. Хэн Бурханы хаанчлалын төлөө гэр орон, эхнэр, ах дүү, эцэг эх болон үр хүүхдээ орхино,

30. тэр хүн энэ үед өчнөөн дахинаар хүлээн авч, ирэх үед мөнх амийг хүлээн авна гэв.

31. Тэр арван хоёрыгоо дэргэдээ авч, тэдэнд—Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Хүний Хүүгийн тухай эш үзүүлэгчдээр бичүүлсэн бүхэн биелэгдэх болно.

32. Хүний Хүү харь үндэстэнд тушаагдахад, тэд Түүнийг доромжлон элэглэж, нулимж,

33. ташуурдсаны дараа ална. Гурав дахь өдөр нь Тэр амилах болно гэж айлдав.

34. Шавь нар нь юу ч ойлгосонгүй. Айлдсан үг нь тэднээс нууцлагдсан байсан тул тэд ойлгоогүй ажээ.

35. Түүнийг Иериход ойртон ирэх үед нэгэн сохор хүн гуйлга гуйн замын хажууд сууж байв.

бүрэн бүлгийг уншина уу Лук 18