Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 18:13-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Харин татвар хураагч нь зайдуу зогсоод, тэнгэр өөд харж ч зүрхлэлгүй, харин цээжээ дэлсэн байж, “Бурхан минь, нүгэлт намайг өршөөгөөч” гэв.

14. Би та нарт хэлье, фарисай нь биш, харин энэ хүн зөвтгөгдөн гэртээ харив. Учир нь өөрийгөө өргөмжилдөг аливаа хүн номхруулагдаж, өөрийгөө даруу байлгагч нь өргөмжлөгдөнө гэв.

15. Хүмүүс Есүсээр хүүхдүүддээ гар хүргүүлэхийн тулд тэднийг Түүн уруу авчирчээ. Гэвч үүнийг харсан шавь нар хүмүүсийг зэмлэн буруутгахад

16. Есүс тэднийг дуудаад,—Хүүхдүүдийг Над уруу ирүүл. Тэднийг бүү саатуул. Учир нь Бурханы хаанчлал ийм л хүмүүсийнх юм шүү.

17. Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээн авахгүй хүн тийш ер орохгүй гэжээ.

18. Нэгэн удирдагч Түүнээс—Сайн Багш аа, мөнх амийг өвлөхийн тулд би юу хийх ёстой вэ? гэж асуув.

19. Есүс түүнд—Намайг чи юунд сайн гэж дуудна вэ? Бурханаас өөр хэн ч сайн биш.

20. “Бүү завхайр. Бүү ал. Бүү хулгайл. Бүү худал гэрчил. Эцэг эхээ хүндэл” гэсэн тушаалуудыг чи мэднэ шүү дээ гэхэд

21. тэр—Би энэ бүгдийг хар багаасаа л сахисан гэв.

22. Үүнийг сонсоод Есүс түүнд—Чамд нэг л зүйл дутуу байна. Эзэмшиж байгаа бүхнээ худалдаж, ядууст тарааж өг. Тэгвэл чи тэнгэрт баялагтай болно. Тэгээд ирж, Намайг дага гэв.

23. Харин тэр үүнийг сонсоод ихэд гунигтай болов. Учир нь тэр маш баян хүн байжээ.

24. Есүс түүнийг хараад,—Бурханы хаанчлалд баян хүн орох нь үнэхээр хэцүү юм.

бүрэн бүлгийг уншина уу Лук 18