Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 17:8-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Харин ч түүнд “Надад идэх юм бэлтгэ. Бүсээ бүсэлж, намайг идэж ууж дуустал үйлчил. Дараа нь чи идэж, ууна биз” гэж хэлэхгүй гэж үү?

9. Боол нь тушаасныг нь гүйцэтгэсэнд тэр талархдаггүй биз дээ?

10. Түүнчлэн та нар ч мөн адил, та нарт тушаасан бүхнийг гүйцэтгээд, “Бид зохисгүй боолууд. Бид зөвхөн юу хийх ёстойгоо л хийсэн” гэж хэл гэжээ.

11. Иерусалим хүрэх замд нь ийм хэрэг болов. Есүс Самари, Галил нутгийн заагаар явж байжээ.

12. Түүнийг нэгэн гацаанд хүрч ирэх үед зайдуу зогсож байсан уяман өвчтэй арван хүн Түүнтэй уулзлаа.

13. Тэд дуугаа өндөрсгөн—Есүс, Эзэнтэн, биднийг өршөөгөөч! гэв.

14. Есүс тэднийг харуутаа,—Яв, өөрсдийгөө тахилч нарт үзүүл гэжээ. Тэд явах зуураа цэвэршсэн байлаа.

15. Тэдний нэг нь өөрийн эдгэрснийг хараад, буцан ирж, чанга дуугаар Бурханыг алдаршуулан,

16. Есүсийн хөлд нь нүүрээрээ унаж Түүнд талархал өргөв. Тэр Самари хүн байжээ.

17. Есүс—Арван хүн эдгээгдсэн биш үү? Харин бусад ес нь хаана байна?

18. Бурханд алдрыг нь өргөхөөр энэ харь хүнээс өөр хэн ч буцаж ирсэнгүй юу? гээд,

19. Тэр түүнд—Бос, өөрийн замаар яв. Итгэл чинь чамайг эдгээлээ гэв.

20. Бурханы хаанчлал хэзээ ирэхийг асуусан фарисайчуудад Тэр хариулахдаа—Бурханы хаанчлал ажиглагдахуйцаар ирэхгүй.

21. Хэн ч “Хараач, тэнд байна” гэх юмуу, эсвэл “Энд байна” гэж хэлэхгүй. Учир нь Бурханы хаанчлал нь та нарын дунд байна гэв.

22. Тэр шавь нартаа—Хүний Хүүгийн өдрүүдийн нэгийг нь ч гэсэн та нар харахыг хүсэх тийм өдрүүд ирэх боловч та нар харахгүй.

23. Тэд та нарт “Тийшээ хараач”, “Ийшээ хараач” гэх болно. Бүү яв, тэдний хойноос бүү гүйцгээ.

бүрэн бүлгийг уншина уу Лук 17