Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 17:29-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

29. Харин Лотыг Содомоос гарах өдөр тэнгэрээс гал, хүхэр бууж тэднийг бүгдийг нь хөнөөв.

30. Хүний Хүү илчлэгдэх өдөр ч мөн тийм байх болно.

31. Тэр өдөр гэрийнхээ дээвэр дээр байх нэг нь гэр доторх эд хөрөнгөө авахаар дотогш бүү орог. Үүнчлэн талбайд байх нэг нь бүү буц.

32. Лотын эхнэрийг санагтун.

33. Хэн өөрийн амийг хадгалахыг хичээнэ, тэр хүн түүнийгээ алдана. Хэн амиа алдана, тэр хүн түүнийгээ аварна.

34. Би та нарт хэлье. Тэр шөнө нэг оронд байх хоёр хүний нэгийг авч, нөгөөг нь орхино.

35. Нэг дор буудай тээрэмдэгч хоёр эмэгтэйн нэгийг авч, нөгөөг нь орхино.

36. [Талбайд байх хоёр эрийн нэгийг нь авч, нөгөөг нь орхих болно гэв.]

37. Тэд Түүнд—Эзэн, хаана? гэхэд Тэр—Бие нь хаана байна, тэнд мөн тас шувууд цугладаг гэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Лук 17