Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 17:22-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Тэр шавь нартаа—Хүний Хүүгийн өдрүүдийн нэгийг нь ч гэсэн та нар харахыг хүсэх тийм өдрүүд ирэх боловч та нар харахгүй.

23. Тэд та нарт “Тийшээ хараач”, “Ийшээ хараач” гэх болно. Бүү яв, тэдний хойноос бүү гүйцгээ.

24. Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл гялсхийн цахилах аянга адил Хүний Хүү Өөрийн өдрөө тийн байх болой.

25. Харин эхлээд Тэр их зовлон эдлэх ёстой бөгөөд энэ үеийнхэнд ад үзэгдэнэ.

26. Ноагийн өдрүүдэд ч ямар байсанчлан Хүний Хүүгийн өдрүүдэд ч мөн тийнхүү байх болно.

27. Ноаг хөвөгч авдарт орох өдрийг хүртэл хүмүүс идэж, ууцгааж, гэрлэж, нөхөрт гарцгааж байсан. Тэгтэл үер буун тэднийг бүгдийг нь хөнөөв.

28. Лотын өдрүүдэд ч мөн л ийм юм болсон. Тэд идэж, ууцгааж, худалдаж, худалдан авч, тариалж, барьж байгуулцгааж байлаа.

29. Харин Лотыг Содомоос гарах өдөр тэнгэрээс гал, хүхэр бууж тэднийг бүгдийг нь хөнөөв.

30. Хүний Хүү илчлэгдэх өдөр ч мөн тийм байх болно.

бүрэн бүлгийг уншина уу Лук 17