Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 17:13-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Тэд дуугаа өндөрсгөн—Есүс, Эзэнтэн, биднийг өршөөгөөч! гэв.

14. Есүс тэднийг харуутаа,—Яв, өөрсдийгөө тахилч нарт үзүүл гэжээ. Тэд явах зуураа цэвэршсэн байлаа.

15. Тэдний нэг нь өөрийн эдгэрснийг хараад, буцан ирж, чанга дуугаар Бурханыг алдаршуулан,

16. Есүсийн хөлд нь нүүрээрээ унаж Түүнд талархал өргөв. Тэр Самари хүн байжээ.

17. Есүс—Арван хүн эдгээгдсэн биш үү? Харин бусад ес нь хаана байна?

18. Бурханд алдрыг нь өргөхөөр энэ харь хүнээс өөр хэн ч буцаж ирсэнгүй юу? гээд,

19. Тэр түүнд—Бос, өөрийн замаар яв. Итгэл чинь чамайг эдгээлээ гэв.

20. Бурханы хаанчлал хэзээ ирэхийг асуусан фарисайчуудад Тэр хариулахдаа—Бурханы хаанчлал ажиглагдахуйцаар ирэхгүй.

21. Хэн ч “Хараач, тэнд байна” гэх юмуу, эсвэл “Энд байна” гэж хэлэхгүй. Учир нь Бурханы хаанчлал нь та нарын дунд байна гэв.

бүрэн бүлгийг уншина уу Лук 17