Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 17:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэр шавь нартаа—Бүдрэх чулуунууд ирэх нь зайлшгүй ч, харин бүдрүүлэгч нэгэн золгүй еэ!

2. Түүний хувьд балчир эднээс нэгийг нь бүдрүүлснээс тээрмийн чулуу хүзүүнээсээ дүүжлээд тэнгист хаягдсан нь дээр байхсан.

3. Болгоомжтой бай! Хэрэв ах дүү чинь нүгэл үйлдвэл, түүнийг зэмлэ. Хэрэв тэр гэмшвэл, түүнийг уучил.

4. Хэрэв тэр чиний эсрэг өдөрт долоон удаа нүгэл үйлдчихээд, чам уруу долоон удаа эргэж ирж, “Би гэмшиж байна” гэвэл, түүнийг уучил гэв.

бүрэн бүлгийг уншина уу Лук 17