Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 14:6-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. тэд үүнд хариулж ч чадсангүй.

7. Тэгээд уригдсан зочид зоогийн ширээний хоймрын хэсгийг эзлэхийг ажигласан Есүс тэдэнд нэгэн сургаалт зүйрлэл айлдав.—

8. Хэрэв та нарыг хэн нэг нь хуримын найрт уривал, хойморт нь бүү залар. Учир нь чамаас илүү хүндтэй нэгэн тэнд уригдсан байгаад,

9. та хоёуланг чинь урьсан хүн ирж, чамд “Энэ хүнд суудлаа тавьж өг” гэвэл чи ичин, доош суух болно.

10. Харин чи уригдсан бол очоод хамгийн доор суу. Тэгвэл чамайг урьсан хүн ирж “Анд минь, дээшээ суу” гэвэл найран дээр чамтай хамт байгаа бүхний өмнө чи хүндлэлийг олно.

11. Юу гэвэл өөрийгөө өргөмжилдөг аливаа хүн номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагч өргөмжлөгдөнө гэв.

12. Тэр Өөрийг нь урьсан хүнд хандан—Үдийн, эсвэл оройн зоог барихдаа анд нөхөд, эсвэл ах дүү, садан төрөл, баян хөршүүдээ бүү урь. Учир нь тэд хариуд нь таныг урьж, хариу барина.

13. Харин та найр хийхдээ ядуу, эсвэл тахир дутуу, хазгар доголон, сохор хүмүүсийг урь.

14. Тэд танд хариу барьж чадахгүй тул та ерөөгдөх болно. Учир нь гэвэл зөвт хүмүүсийн амилалт дээр хариуг тань төлөх болно гэв.

15. Түүний хамт тухлан суугчдаас нэг нь үүнийг сонсоод Түүнд—Бурханы хаанчлалд талх идэх хүн бүр ерөөлтэй еэ! гэхэд

16. Тэр түүнд—Нэгэн хүн оройн их зоог бэлдэж, олон хүн урьжээ.

17. Тэгээд оройн зоог барих цаг болоход уригдсан хүмүүс уруу боолоо илгээн “Зоог бэлэн болов. Морилон ирцгээнэ үү” гэж хэлүүлжээ.

18. Гэтэл уригдсан хүмүүс бүгдээрээ л шалтаг хэлж эхлэв. Эхний хүн “Би газар худалдаж авсан тул явж, түүнийг үзэх хэрэгтэй байна. Намайг уучлаарай” гэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Лук 14