Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 14:28-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

28. Та нарын хэн чинь цамхаг барья гэж хүсвэл, эхлээд үүнийг дуусгах хангалттай хөрөнгөтэй юу гэдгээ үзэхийн тулд суугаад зардлыг нь тооцоолдоггүй вэ?

29. Тэгэхгүй бол, түүнийг сууриа тавьчихаад дуусгаж чадахгүйг нь харсан бүхэн түүнийг шоолж,

30. “Энэ хүн барьж эхэлсэн ч, дуусгаж чадсангүй” гэх болно.

31. Эсвэл нөгөө хааны эсрэг дайлаар мордохдоо, өмнөөс нь айсуй хорин мянган дайчдыг арван мянган дайчид нь сөрж зогсох хүч болж чадах эсэхийг урьдчилан зөвлөлдөхөөр суухгүй байх ямар хаан байх билээ?

32. Хэрэв чадахгүй бол, өнөөх хааныг бүр хол байхад нь тэр энхийн хэлэлцээр гуйн элчээ илгээнэ.

33. Иймээс та нарын хэн нь ч байгаа бүхнээсээ эс татгалзваас Миний шавь байж чадахгүй.

34. Давс бол сайн юм. Харин давс нь амтгүй болбол юугаар давслаг болгох билээ?

35. Ийм давс хөрсөнд ч, бордоонд ч ашиглагдахгүй тул үүнийг хөсөр хаяна. Сонсох чихтэй нь сонсогтун гэж айлджээ.

бүрэн бүлгийг уншина уу Лук 14