Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 14:17-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Тэгээд оройн зоог барих цаг болоход уригдсан хүмүүс уруу боолоо илгээн “Зоог бэлэн болов. Морилон ирцгээнэ үү” гэж хэлүүлжээ.

18. Гэтэл уригдсан хүмүүс бүгдээрээ л шалтаг хэлж эхлэв. Эхний хүн “Би газар худалдаж авсан тул явж, түүнийг үзэх хэрэгтэй байна. Намайг уучлаарай” гэжээ.

19. Нөгөө нэг нь “Би арван үхэр худалдаж авсан юм. Тэднийг үзэхээр явлаа. Уучлахыг гуйя” гэхэд

20. нөгөө нэг нь “Би эхнэр авсан. Ийм учраас би очиж чадахгүй” гэжээ.

21. Боол нь буцаж ирээд үүнийг эзэндээ хэлэв. Тэгтэл өрхийн тэргүүлэгч хилэгнэн, боолдоо “Даруй гарч, хотын чөлөө, гудамжаар явж ядуу, тахир дутуу, сохор болон хазгар доголон хүмүүсийг нааш авчир!” гэв.

22. Боол нь “Эзэнтэн, тушаасныг тань ёсоор болгосон хэдий ч сул суудал байсаар л байна” гэхэд

23. эзэн нь боолдоо “Зам, хашаа хавиар яв. Гэрээр минь дүүрэн хүн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир.

24. Учир нь би чамд хэлье, уригдсан байсан нөгөө хүмүүсээс нэг нь ч миний оройн зоогноос амсахгүй” гэжээ гэв.

25. Есүстэй хамт үй олон хүн явж байв. Тэр эргэн тэдэнд хандан—

26. Хэрэв хэн нэг нь Над уруу ирж, өөрийн эцэг эх, эхнэр хүүхэд, ах эгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үзэн ядахгүй бол тэр хүн Миний шавь байж чадахгүй.

27. Өөрийнхөө загалмайг үүрэлгүй Намайг дагагч нь Миний шавь байж чадахгүй.

бүрэн бүлгийг уншина уу Лук 14