Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 14:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Амралтын өдөр Есүс фарисайчуудын нэгэн удирдагчийн гэрт талх зооглохоор иржээ. Тэд Түүнийг нягтлан ажиглаж байв.

2. Харагтун, Түүний өмнө усан хавангаас болж зовж буй хүн байлаа.

3. Есүс хуульч нар болон фарисайчуудаас—Амралтын өдөр эдгээх нь хууль бус уу, үгүй юу? гэж асуужээ.

4. Харин тэд дуугарсангүй. Есүс тэр хүнийг авчирч, эдгээгээд явуулав.

5. Тэгээд Тэр тэдэнд—Хүү нь, эсвэл үхэр нь худагт ойчвол, тэр даруйд нь Амралтын өдөр татан гаргахгүй хүн та нарын дотор байна уу? гэхэд

6. тэд үүнд хариулж ч чадсангүй.

7. Тэгээд уригдсан зочид зоогийн ширээний хоймрын хэсгийг эзлэхийг ажигласан Есүс тэдэнд нэгэн сургаалт зүйрлэл айлдав.—

8. Хэрэв та нарыг хэн нэг нь хуримын найрт уривал, хойморт нь бүү залар. Учир нь чамаас илүү хүндтэй нэгэн тэнд уригдсан байгаад,

9. та хоёуланг чинь урьсан хүн ирж, чамд “Энэ хүнд суудлаа тавьж өг” гэвэл чи ичин, доош суух болно.

бүрэн бүлгийг уншина уу Лук 14