Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 14:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Амралтын өдөр Есүс фарисайчуудын нэгэн удирдагчийн гэрт талх зооглохоор иржээ. Тэд Түүнийг нягтлан ажиглаж байв.

2. Харагтун, Түүний өмнө усан хавангаас болж зовж буй хүн байлаа.

3. Есүс хуульч нар болон фарисайчуудаас—Амралтын өдөр эдгээх нь хууль бус уу, үгүй юу? гэж асуужээ.

4. Харин тэд дуугарсангүй. Есүс тэр хүнийг авчирч, эдгээгээд явуулав.

5. Тэгээд Тэр тэдэнд—Хүү нь, эсвэл үхэр нь худагт ойчвол, тэр даруйд нь Амралтын өдөр татан гаргахгүй хүн та нарын дотор байна уу? гэхэд

6. тэд үүнд хариулж ч чадсангүй.

7. Тэгээд уригдсан зочид зоогийн ширээний хоймрын хэсгийг эзлэхийг ажигласан Есүс тэдэнд нэгэн сургаалт зүйрлэл айлдав.—

8. Хэрэв та нарыг хэн нэг нь хуримын найрт уривал, хойморт нь бүү залар. Учир нь чамаас илүү хүндтэй нэгэн тэнд уригдсан байгаад,

9. та хоёуланг чинь урьсан хүн ирж, чамд “Энэ хүнд суудлаа тавьж өг” гэвэл чи ичин, доош суух болно.

10. Харин чи уригдсан бол очоод хамгийн доор суу. Тэгвэл чамайг урьсан хүн ирж “Анд минь, дээшээ суу” гэвэл найран дээр чамтай хамт байгаа бүхний өмнө чи хүндлэлийг олно.

11. Юу гэвэл өөрийгөө өргөмжилдөг аливаа хүн номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагч өргөмжлөгдөнө гэв.

12. Тэр Өөрийг нь урьсан хүнд хандан—Үдийн, эсвэл оройн зоог барихдаа анд нөхөд, эсвэл ах дүү, садан төрөл, баян хөршүүдээ бүү урь. Учир нь тэд хариуд нь таныг урьж, хариу барина.

13. Харин та найр хийхдээ ядуу, эсвэл тахир дутуу, хазгар доголон, сохор хүмүүсийг урь.

бүрэн бүлгийг уншина уу Лук 14