Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 13:31-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

31. Яг тэр үед хэсэг фарисайчууд гарч ирээд, Түүнд—Херод Таныг алахыг хүсэж байгаа тул эндээс холд, яв гэв.

32. Есүс тэдэнд—Явж, тэр үнэгэнд “Үзэгтүн, Би өнөөдөр, маргааш чөтгөрүүдийг зайлуулж, өвчинд нэрвэгдэгсдийг эдгээнэ. Гурав дахь өдөр нь Би Өөрийн зорилгоо гүйцээнэ” гэж хэл.

33. Харин Би өнөөдөр, маргааш, мөн нөгөөдөр ч замд явах ёстой. Учир нь эш үзүүлэгч Иерусалимын гадна хөнөөгдөх ёсгүй юм.

34. Иерусалим аа, Иерусалим аа, өөрт нь илгээгдэгсдийг чулуудан, эш үзүүлэгчдийг алдаг хот оо! Тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо бөөгнүүлдэгчлэн Би хүүхдүүдийг чинь цуглуулахыг хичнээн их хүсэв. Гэтэл та нар хүссэнгүй.

35. Харагтун, та нарт хоосон гэр чинь үлдэх болно. Би та нарт хэлье. “Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ” гэж хэлэх тэр цагийг хүртэл та нар Намайг харахгүй гэж айлджээ.

бүрэн бүлгийг уншина уу Лук 13