Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 13:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэр үед хэдэн хүн ирж Түүнд галилчуудын талаар мэдэгджээ. Пилат тэдний цусыг тахилуудтай нь хольсон ажээ.

2. Есүс тэдэнд—Тэд бусад бүх галилчуудаас илүү нүгэлтнүүд байсан тул тийнхүү зовсон гэж та нар бодно уу?

3. Үгүй, Би та нарт хэлье. Хэрэв гэмшихгүй бол та нар бүгд үүний адил мөхнө.

4. Эсвэл Силоамын цамхаг унахад үхсэн тэдгээр арван найм нь Иерусалимд амьдардаг бүх хүнээс илүү өртөнгүүд байсан гэж та нар бодно уу?

5. Үгүй, Би та нарт хэлье. Хэрэв гэмшихгүй бол та нар бүгд үүний адил мөхнө гэв.

6. Тэр ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав.—Нэгэн хүн усан үзмийн цэцэрлэгтээ инжрийн мод тарьжээ. Өнөөх хүн тэр модноос жимс хайгаад юу ч олсонгүй.

7. Тэгээд цэцэрлэгчид “Хараач, гурван жилийн турш би ирж энэ модноос жимс хайгаад юу ч олсонгүй. Түүнийг огтолж хая! Энэ мод юунд газрыг дэмий эзлэх ёстой гэж?” гэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Лук 13