Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 12:41-59 Ариун Библи, 2004 (АБ2004)

41. Петр—Эзэн минь, Та энэ сургаалт зүйрлэлийг бидэнд хэлж байна уу, эсвэл бүгдэд нь хэлж байна уу? гэхэд

42. Эзэн хэлсэн нь—Зарц нарт цагт нь хоол ундыг өгүүлэхээр эзнийхээ зарц нарын дээр тавигдах итгэмжит, ухаалаг нярав нь хэн бэ?

43. Эзнийгээ ирэхэд, тийнхүү үйлдэж байгаа нь харагдах боол ерөөлтэй еэ.

44. Үнэнээр Би та нарт хэлье. Эзэн түүнд өөрийн бүх хөрөнгөө хариуцуулах болно.

45. Хэрэв тэр боол зүрхэндээ “Эзэн маань ирэхгүй удна” хэмээгээд боолуудыг эр эм гэлгүй жанчиж, идэж уун согтууран байтал,

46. түүний бодоогүй өдөр, мэдээгүй цагт нь түүний эзэн ирвэл, тэр боолыг хэсэгчин тастаад, итгэлгүйчүүдийн газарт шилжүүлнэ.

47. Эзнийхээ хүслийг мэдсэн хэрнээ хүслийнх нь дагуу биелүүлээгүй, бэлэн байгаагүй тэр боол ташуурын амт хатуухан хүртэнэ.

48. Харин үүнийг мэдээгүй бөгөөд ташуурын амт хүртэх хэрэг үйлдсэн нэг нь багахан хүртэнэ. Хэнд их нь өгөгдсөн байна, түүнээс ихийг шаардана. Хэнд их нь даалгагдсан байна, түүнээс ихийг шаардана.

49. Би газар дээр гал хаяхаар ирсэн билээ. Энэ гал хэдийн ассан байхыг Би ямар их хүснэ вэ!

50. Харин хүртэх ёстой нэгэн баптисм Надад байна. Үүнийг гүйцэлдтэл Би ямар их зовно вэ!

51. Та нар Намайг дэлхийд энх тайвныг бэлэглэхээр ирсэн гэж бодно уу? Үгүй, харин хагарал гэдгийг Би та нарт хэлье.

52. Учир нь одооноос нэг өрхийн таван гишүүн гурав нь хоёрынхоо эсрэг, хоёр нь гурвынхаа эсрэг болж хуваагдана.

53. Эцэг нь хүүгийнхээ, хүү нь эцгийнхээ эсрэг, эх нь охиныхоо, охин нь эхийнхээ эсрэг, хадам эх нь бэрийнхээ, бэр нь хадам эхийнхээ эсрэг болж тэд хуваагдах болно гэв.

54. Тэгээд Тэр хурсан олонд хандаж—Баруун зүгээс үүл гарахыг хараад, та нар “Бороо орох нь” гэдэг. Энэ нь ч тийм л байдаг.

55. Өмнө зүгээс салхи салхилахыг та нар хараад “Халуун өдөр болох нь” гэдэг. Энэ нь ч бас тийм л байдаг.

56. Хоёр нүүртэнгүүд ээ! Та нар тэнгэр, газрын байдлыг хэрхэн шинжихийг мэддэг хэрнээ, өнөө цагийг яагаад үл шинжинэ вэ?

57. Юу нь зөв болохыг та нар өөрсдийнхөө хувьд юунд үл шүүнэ вэ?

58. Арцалдагчийнхаа хамт захирагч уруу явах зуураа чи түүнтэй тохиролцохыг хичээ. Эс тэгвээс тэр чамайг шүүгчид, шүүгч хуягт тушааж, хуяг чамайг шоронд хийх болно.

59. Би та нарт хэлье. Чи эцсийнхээ зоосыг төлтлөө тэндээс гарахгүй гэлээ.

бүрэн бүлгийг уншина уу Лук 12