Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 11:8-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Би та нарт хэлье. Хэрэв тэр хүн анд нөхрөө гээд босож, юм өгдөггүй юмаа гэхэд цөхрөлтгүйгээс нь болж, тэр босож, түүнд хэрэгтэйг нь өгөх болно.

9. Би та нарт хэлье. Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ.

10. Учир нь гуйдаг хүн бүр авна, эрж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ.

11. Эцгүүд та нарын нэгээс чинь хүү нь загас гуйвал оронд нь могой өгөхгүй нь лавтай. Тийм биш гэж үү?

12. Эсвэл хүү нь өндөг гуйвал, эцэг нь хилэнцэт хорхой өгөхгүй биз дээ?

13. Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй гэв.

14. Тэр хэлгүй чөтгөрийг зайлуулжээ. Чөтгөрийг гарч одоход хэлгүй байсан тэр хүн ярьж эхлэв. Олон түмэн ихэд гайхацгаажээ.

15. Харин тэдний зарим нь—Тэр чөтгөрүүдийн захирагч Беелзебулээр чөтгөрүүдээ хөөн зайлуулдаг юм гэж байхад,

16. зарим нь Түүнийг сорихын тул тэнгэрээс тэмдэг үзүүл гэж Түүнээс шаардаж байлаа.

17. Гэвч Тэр тэдний бодол санааг мэдээд, тэдэнд ийн хэлэв.—Аливаа хаанчлал дотроо хуваагдвал сүйрнэ. Гэр бүл дотроо хуваагдвал унана.

18. Хэрэв Сатан өөрийн эсрэг хуваагдвал, түүний хаанчлал хэрхэн тогтнох билээ? Та нар Намайг Беелзебулээр чөтгөрүүдийг зайлуулдаг гэж байна.

19. Хэрэв Би Беелзебулээр чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг юм бол, танай хөвгүүд хэнээр чөтгөрүүдийг зайлуулдаг байх вэ? Тиймээс тэд та нарын шүүгчид болно.

20. Харин хэрвээ Би Бурханы хуруугаар чөтгөрүүдийг зайлуулдаг бол Бурханы хаанчлал та нарт ирчихээд байна.

21. Бүрэн зэвсэглэсэн, хүчтэй эр эдлэн газраа хамгаалбал, өмч хөрөнгө нь амар тайван байна.

22. Харин түүнээс илүү хүчтэй нэг нь ирж, түүнийг довтлон дийлэхдээ, өөрийнхөө найдварыг тавьж байсан бүх зэвсгийг нь түүнээс булаан авч, олзоо тараах болно.

23. Надтай хамт байдаггүй хүн Миний эсрэг байна. Надтай хамт хураалцдаггүй хүн бол тараагч нэгэн мөн.

бүрэн бүлгийг уншина уу Лук 11