Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 11:41-54 Ариун Библи, 2004 (АБ2004)

41. Харин та нар доторхыг нь өглөг мэтээр өг, тэгвэл бүх юмс та нарын хувьд цэвэр байх болно.

42. Гэвч фарисайчууд та нар золгүй еэ! Та нар гаа, сүлүү, төрөл бүрийн ногооныхоо аравны нэгийг өргөдөг атлаа Бурханы хайр, шударга байдлыг үл ойшоодог. Чухамдаа эдгээр нь та нарын бусдыг нь орхигдуулалгүйгээр биелүүлэх ёстой байсан зүйл юм.

43. Фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар синагогт тэргүүн суудалд залрах, зах дээр мэндлүүлж, хүндлүүлэх дуртай.

44. Та нар золгүй еэ! Учир нь та нар үл харагдах булшнууд адил, дээгүүр нь алхаж буй хүмүүс үүнийг мэддэггүй гэв.

45. Хуульчдын нэг нь Түүнд—Багш аа, Та ингэж хэлснээрээ биднийг бас доромжлон гутааж байна гэхэд

46. Тэр—Хуульчид та нар мөн золгүй еэ! Учир нь та нар үүрэхэд бэрх ачаагаар хүмүүсийг дардаг хэрнээ өөрсдөө ганц хуруугаа ч ачаанд хүргэдэггүй.

47. Та нар золгүй еэ! Учир нь та нар эш үзүүлэгчдийн булшийг барьж босгодог ч тэднийг та нарын өвөг дээдэс хөнөөсөн.

48. Ингэхлээр та нар өвөг дээдсийнхээ үйлсийг батлан гэрчлэгчид мөн. Өвөг дээдэс чинь тэднийг хөнөөсөн тул, та нар тэдний булшийг босгож байна.

49. Иймээс ч Бурханы мэргэн ухаан нь “Би тэдэнд эш үзүүлэгч, элч нарыг илгээнэ. Тэд тэдний заримыг ална, заримыг нь хавчина.

50. Энэ нь дэлхийн сууриас хойших бүх эш үзүүлэгчийн урсгасан цус энэхүү үеийнхнээс нэхэгдэхийн тулд юм.

51. Абелынхаас авахуулаад, Бурханы өргөө болон тахилын ширээний хооронд хөнөөгдсөн Зехариагийн цус хүртэлх нь энэ үеийнхнээс нэхэгдэнэ. Тийм ээ, Би та нарт хэлье. Энэ нь энэхүү үеийнхнээс нэхэгдэх болно” гэсэн юм.

52. Хуульчид та нар золгүй еэ! Юу гэвэл та нар мэдлэгийн түлхүүрийг авсан хэдий ч өөрсдөө орсонгүй. Тийш орогсдод ч та нар саад болсон гэв.

53. Тэгээд Түүнийг тэндээс явсанд хуулийн багш нар болон фарисайчууд Түүнээс улам бүр олон зүйлийг асуун шалгааж, хорсол нь буцалж байлаа.

54. Тэд Түүний эсрэг хуйвалдацгаан, үгэн дээр нь барьж авахын тулд Түүнийг юу хэлэхийг нь анаж байв.

бүрэн бүлгийг уншина уу Лук 11