Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 10:28-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

28. Тэгэхэд нь Есүс—Чи зөв хариуллаа. Үүнийгээ үйлд, тэгвэл чи амьдарна гэв.

29. Харин тэр хүн өөрийгөө зөвтгөх гэж Есүст—Миний хөрш гэдэг чинь хэн бэ? гэжээ.

30. Есүс хариуд нь—Нэгэн хүн Иерусалимаас Иерихо орохоор явж байжээ. Тэр хүн дээрэмчдийн дунд орчихож. Тэд түүнийг нүцгэлэн зодоод амьтай төдий орхиод оджээ.

31. Тохиолдлоор нэгэн тахилч хүн тэр замаар явж байгаад, түүнийг харуутаа дэргэдүүр нь өнгөрөөд явчихав.

32. Түүнчлэн нэгэн Леви хүн мөн тэнд хүрч ирээд, түүнийг харуутаа дэргэдүүр нь өнгөрөөд явчихжээ.

33. Харин түүгээр явж байсан нэгэн Самари хүн түүнтэй таарчээ. Тэр түүнийг харуутаа өрөвдөн,

34. түүн уруу ирж, шарханд нь тос, дарс асгаж боогоод, адгуусан дээрээ тэгнэн дэн буудалд хүргэж ирэв. Тэгээд түүнийг асарчээ.

35. Маргааш нь тэр хоёр денар авч буудлын эзэнд өгөөд, “Түүнийг асарч байгаарай. Та илүүг зарвал, би буцахдаа танд дахин төлье” гэжээ.

36. Энэ гурвын хэн нь дээрэмчдийн гарт орсон тэр хүний хөрш нь болохоо баталсан гэж чи бодож байна вэ? гэхэд

бүрэн бүлгийг уншина уу Лук 10