Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 10:26-41 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Тэр түүнд—Хуульд юу гэж бичигдсэн байдаг билээ? Чи хэрхэн уншдаг вэ? гэхэд

27. тэр—Чи өөрийн Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадал, бүх оюун ухаанаараа хайрла. Мөн хөршөө өөрийн адил хайрла гэв.

28. Тэгэхэд нь Есүс—Чи зөв хариуллаа. Үүнийгээ үйлд, тэгвэл чи амьдарна гэв.

29. Харин тэр хүн өөрийгөө зөвтгөх гэж Есүст—Миний хөрш гэдэг чинь хэн бэ? гэжээ.

30. Есүс хариуд нь—Нэгэн хүн Иерусалимаас Иерихо орохоор явж байжээ. Тэр хүн дээрэмчдийн дунд орчихож. Тэд түүнийг нүцгэлэн зодоод амьтай төдий орхиод оджээ.

31. Тохиолдлоор нэгэн тахилч хүн тэр замаар явж байгаад, түүнийг харуутаа дэргэдүүр нь өнгөрөөд явчихав.

32. Түүнчлэн нэгэн Леви хүн мөн тэнд хүрч ирээд, түүнийг харуутаа дэргэдүүр нь өнгөрөөд явчихжээ.

33. Харин түүгээр явж байсан нэгэн Самари хүн түүнтэй таарчээ. Тэр түүнийг харуутаа өрөвдөн,

34. түүн уруу ирж, шарханд нь тос, дарс асгаж боогоод, адгуусан дээрээ тэгнэн дэн буудалд хүргэж ирэв. Тэгээд түүнийг асарчээ.

35. Маргааш нь тэр хоёр денар авч буудлын эзэнд өгөөд, “Түүнийг асарч байгаарай. Та илүүг зарвал, би буцахдаа танд дахин төлье” гэжээ.

36. Энэ гурвын хэн нь дээрэмчдийн гарт орсон тэр хүний хөрш нь болохоо баталсан гэж чи бодож байна вэ? гэхэд

37. тэр—Түүнд өршөөл үзүүлсэн хүн нь гэв. Есүс түүнд—Явж, үүний адил үйлдэгтүн гэжээ.

38. Тэд зам зуураа, нэгэн тосгоноор ороход Марта гэгч нэгэн эмэгтэй Түүнийг гэртээ хүлээн авав.

39. Тэр эмэгтэй Мариа гэдэг охин дүүтэй бөгөөд дүү нь Эзэний хөлд суугаад үгийг нь сонсож байлаа.

40. Марта үйлчлэх ажилдаа түүртсэн тул Есүс уруу ирж,—Эзэн, дүү минь үйлчлэх ажилд намайг ганцаар орхисныг Та анзаарахгүй байна уу? Надад тусал гэж түүнд хэлээч гэв.

41. Харин Эзэн—Марта, Марта, чи мөн ч их зүйлд санаа тавьж зовох юм даа.

бүрэн бүлгийг уншина уу Лук 10