Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 10:15-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Капернаум аа, чи тэнгэрт тултлаа өргөмжлөгдөх үү? Чи Үхэгсдийн оронд унагаагдах болно.

16. Та нарыг сонсдог хүн Намайг сонсдог. Та нарыг үл хэрэгсдэг хүн Намайг үл хэрэгсдэг. Намайг үл хэрэгсдэг хүн Намайг илгээсэн Нэгэнийг үл хэрэгсэж байгаа юм гэлээ.

17. Мөнөөх далан хүн баяртайгаар буцан ирж,—Эзэн, чөтгөрүүд хүртэл Таны нэрээр бидний эрхшээлд орсон шүү хэмээхэд

18. Тэр тэдэнд—Би Сатаныг аянга адил тэнгэрээс буухыг нь харав.

19. Харагтун, Би та нарт могой, хилэнцэт хорхойнуудад халдах, дайсны хамаг хүчээс дээгүүрх эрх мэдэл өгсөн. Та нарт юу ч хор учруулахгүй.

20. Гэсэн хэдий ч сүнснүүд эрхшээлд чинь орсон гэдэгт та нар бүү баярла, харин нэрс чинь тэнгэрт бичигдсэн гэдэгт баярлагтун гэв.

21. Тэр мөчид Есүс Ариун Сүнс дотор үлэмжээр баярлаж,—Тэнгэр газрын Эзэн, Эцэг Таныгаа Би магтъя. Та эдгээр зүйлсийг мэргэн хүмүүс, ухаантнаас нуун далдалж, балчир хүүхдүүдэд илчилсэн билээ. Тийм ээ, Эцэг минь, ингэх нь Таны мэлмийд тааламжтай байсан.

22. Бүх юмсыг Эцэг минь Надад өгсөн. Эцэгээс минь өөр хэн ч Хүү хэн болохыг үл мэднэ. Хүүгээс өөр хэн ч, мөн Хүү Өөрийгөө илчлэхийг хүссэн тэр нэгнээс өөр хэн ч Эцэгийг хэн болохыг үл мэднэ гээд

23. шавь нар уруугаа эргэн тэдэнд тусад нь—Та нарын харж буй зүйлсийг харагч нүд ерөөлтэй.

24. Би та нарт хэлье. Та нарын харж байгаа зүйлсийг олон эш үзүүлэгч болон хаад харахыг хүссэн авч хараагүй, мөн та нарын сонсож байгаа зүйлсийг сонсохыг хүссэн авч сонсоогүй юм гэж айлдав.

25. Үзэгтүн, нэгэн хуульч босож, Түүнийг сорин—Багш аа, мөнх амийг өвлөн авахын тул би яах ёстой вэ? гэж асуухад

бүрэн бүлгийг уншина уу Лук 10