Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 10:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дараа нь Эзэн өөр далан хүнийг томилж, тэднийг Өөрийн очихоор яваа хот, газар бүрд хоёр хоёроор нь Өөрийнхөө өмнө илгээв.

2. Тэр тэдэнд ийн айлдаж байлаа.—Ургац арвин, харин ажилчид нь цөөн байна. Тиймээс ургацыг нь хураах ажилчдыг илгээхийг ургацын Эзэнээс гуйцгаа.

3. Замаараа л яв. Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хурга мэт илгээнэ.

4. Хэтэвч, богц, гутал ч бүү ав. Замдаа хэнтэй ч бүү мэндэл.

5. Ямар ч айлд орсон, эхлээд “Энэ айлд амар тайван байх болтугай” гэж хэл.

6. Хэрэв амар тайвны хүн тэнд байвал, амар тайван тань түүн дээр орших болно. Хэрэв үгүй бол, тэр нь та нарт буцаж ирнэ.

7. Тэдний чамд өгснийг нь идэж уун, тэр айлдаа л бай. Учир нь ажилчид хөлсөө авах нь зохистой бус уу. Айлаас айлд бүү дамж.

8. Ямар ч хотод та нар очсон, хэрэв та нарыг тэд хүлээн авбал, өмнө чинь юу ч тавьсан, түүнийг ид.

бүрэн бүлгийг уншина уу Лук 10