Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 1:63-80 Ариун Библи, 2004 (АБ2004)

63. Захариа самбар гуйж, дээр нь «Хүүгийн нэр нь Иохан» гэж бичихэд тэд бүгд гайхаж хоцров.

64. Тэр даруй түүний хэл, ам нь нээгдэн, Бурханыг магтан ярьж эхлэв.

65. Тэдний эргэн тойронд амьдардаг бүх хүмүүс айдаст автаж, Иудейн бүх уулархаг нутгаар энэ бүхний тухай яриа болж байлаа.

66. Үүнийг сонссон бүхэн бодол санаандаа хадгалж—Энэ хүүхэд тэгвэл юу болох бол? гэцгээж байв. Учир нь Эзэний мутар гарцаагүй түүний хамт байлаа.

67. Эцэг Захариа нь Ариун Сүнсээр дүүрч, эш үзүүлэн,

68. —Израилийн Бурхан Эзэн магтагдах болтугай!Юу гэвэл Тэр бидэн уруу ирж,Өөрийн ард түмний төлөөх золилтыг гүйцээсэн.

69. Өөрийн зарц Давидын гэрт бидний төлөөх авралын эврийг босгов.

70. (Тэр эртнээс ариун эш үзүүлэгчдийнхээ амаар дамжуулан айлдсанчлан)

71. Энэ нь дайснуудаас маань болоод биднийг үзэн ядагсдын гараас аврах аврал бөгөөд

72. эцэг өвгөдөд минь өршөөл үзүүлж,Өөрийн ариун гэрээгээ дурсахын тулд юм.

73. Тэр гэрээ нь бидний эцэг Абрахамд тангарагласан тангараг бөгөөд

74. дайснуудын гараас авраад,айдас түгшүүргүйгээр

75. бид бүх өдрүүдийнхээ туршТүүний өмнө ариун болоод зөвт байдал доторТүүнд үйлчлэхийн тулд болой.

76. Хүү, чи Хамгийн Дээд Нэгэний эш үзүүлэгч гэж дуудагдана.Учир нь чи Түүний замыг бэлдэхийн тулдЭзэний өмнө явах болно.

77. Энэ нь Түүний ард түмэнд авралын мэдлэгийг нүглүүдийнх нь уучлалаар өгөхийн тулд юм.

78. Бидний Бурханы нигүүлсэнгүй өршөөлөөрМандах нар нь дээрээс бидэнд айлчлан ирэх нь

79. харанхуй ба үхлийн сүүдэрт суугсдын дээр гийж,бидний хөлийг энх тайвны зам уруу чиглүүлэхийн тулд юмгэсэн ажгуу.

80. Хүүхэд өссөөр, сүнсээр хүчирхэг болсон бөгөөд Израилийн өмнө гарч ирэх өдрөө хүртэл цөлд амьдрав.

бүрэн бүлгийг уншина уу Лук 1