Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 1:54-73 Ариун Библи, 2004 (АБ2004)

54. Өөрийнхөө зарц болох Израильд Тэр туслан,өршөөлөө дурсаж,

55. бидний эцэг өвгөдөд айлдсанчлан,Абрахамыг болоод үр удмыг нь үүрд өршөөнөгэжээ.

56. Мариа Елизабетын хамт гурван сар орчим байгаад, гэртээ буцлаа.

57. Елизабетын төрөх цаг нь болж, хүү төрүүлэв.

58. Эзэн түүнд агуу өршөөлөө үзүүлснийг хөршүүд нь болон төрөл садангууд нь дуулаад хамтдаа баярлаж байлаа.

59. Ингээд найм дахь өдөр нь тэд хүүхдийн хөвчийг хөндөхөөр ирээд, хүүг эцгийнх нь нэрээр Захариа гэж нэрлэх гэхэд нь

60. түүний эх—Үгүй, тэр Иохан гэж дуудагдах болно гэв.

61. Тэд түүнд—Чиний төрөл садан дотор ийм нэртэй хүн ер байхгүй шүү дээ гээд,

62. эцгээс нь хүүг хэн гэж нэрлэхийг хүсэж байгааг нь дохио зангаагаар асуухад,

63. Захариа самбар гуйж, дээр нь «Хүүгийн нэр нь Иохан» гэж бичихэд тэд бүгд гайхаж хоцров.

64. Тэр даруй түүний хэл, ам нь нээгдэн, Бурханыг магтан ярьж эхлэв.

65. Тэдний эргэн тойронд амьдардаг бүх хүмүүс айдаст автаж, Иудейн бүх уулархаг нутгаар энэ бүхний тухай яриа болж байлаа.

66. Үүнийг сонссон бүхэн бодол санаандаа хадгалж—Энэ хүүхэд тэгвэл юу болох бол? гэцгээж байв. Учир нь Эзэний мутар гарцаагүй түүний хамт байлаа.

67. Эцэг Захариа нь Ариун Сүнсээр дүүрч, эш үзүүлэн,

68. —Израилийн Бурхан Эзэн магтагдах болтугай!Юу гэвэл Тэр бидэн уруу ирж,Өөрийн ард түмний төлөөх золилтыг гүйцээсэн.

69. Өөрийн зарц Давидын гэрт бидний төлөөх авралын эврийг босгов.

70. (Тэр эртнээс ариун эш үзүүлэгчдийнхээ амаар дамжуулан айлдсанчлан)

71. Энэ нь дайснуудаас маань болоод биднийг үзэн ядагсдын гараас аврах аврал бөгөөд

72. эцэг өвгөдөд минь өршөөл үзүүлж,Өөрийн ариун гэрээгээ дурсахын тулд юм.

73. Тэр гэрээ нь бидний эцэг Абрахамд тангарагласан тангараг бөгөөд

бүрэн бүлгийг уншина уу Лук 1