Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 1:35-50 Ариун Библи, 2004 (АБ2004)

35. тэнгэр элч—Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх ариун нэгэн нь Бурханы Хүү гэж дуудагдах болно.

36. Үзэгтүн, чиний садан Елизабет мөн өтөл насандаа хүүтэй болж, хүүсэр гэгдэж байсан тэр эмэгтэй одоо зургаан сартай.

37. Учир нь Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй гэж хэлэв.

38. Мариа—Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай гэхэд нь тэнгэр элч түүнийг орхин одлоо.

39. Тэр өдрүүдэд Мариа босоод уулархаг нутгийг зорин Иудагийн нэгэн хот уруу яаран явж,

40. Захариагийн гэрт орж Елизабеттай мэндлэв.

41. Елизабет Мариагийн мэндийг сонсмогц хэвлий дэх хүүхэд нь хөдлөв. Елизабет Ариун Сүнсээр дүүрч,

42. чанга дуугаар хашхиран—Эмэгтэйчүүдийн дундаас ерөөлтэй нь чи мөн. Хэвлий дэх үр чинь ерөөлтэй еэ!

43. Эзэний минь эх над дээр ирж яаж болох билээ?

44. Харагтун, мэндийн дуу чинь миний чихнээ сонсогдмогц хэвлий дэх үр минь баярлан хөдлөв.

45. Эзэнээс өөрт нь айлдсан зүйл биелнэ гэдэгт итгэсэн тэр эмэгтэй ерөөлтэй еэ! хэмээв.

46. Мариа—Сэтгэл минь Эзэнийг дээдэлнэ,

47. сүнс минь ч миний Аврагч Бурханд баяссан.

48. Учир нь Эзэн шивэгчнийхээ даруу байдлыг харав.Харагтун, энэ цагаас хойш бүх үеийнхэн намайг ерөөлтэй гэж тооцох болно.

49. Учир нь Хүчит Нэгэн миний төлөө агуу үйлсийг хийв.Түүний нэр ариун билээ.

50. Түүний өршөөл Түүнээс эмээгчдэд үеэс үед дамжин байх болно.

бүрэн бүлгийг уншина уу Лук 1