Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 1:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бидний дунд биелсэн үйл явдлуудын талаар олон хүн эмхтгэхээр шийдсэн билээ.

2. Анхнаас нь нүдээр гэрчлэгчид хийгээд үгийн үйлчлэгчид бидэнд тэдгээрийг уламжилсанчлан,

3. бүгдийг эхнээс нь нягтлан судалсан тул танд түүнийг дэс дараалан бичиж өгөх нь надад бас зохистой санагдлаа, эрхэм хүндэт Теофил минь.

4. Энэ нь танд заасан зүйлсийн талаарх гарцаагүй үнэнийг танд таниулахын тулд юм шүү.

5. Иудейн хаан Херодын өдрүүдэд Абиагийн бүлгийн Захариа нэртэй нэгэн тахилч байжээ. Түүний эхнэр нь Аароны охидоос гаралтай бөгөөд түүнийг Елизабет гэдэг байв.

6. Тэд хоёулаа Эзэний аливаа тушаал шаардлагыг гэм зэмгүйгээр дагаж, Бурханы өмнө зөвт байлаа.

7. Елизабет хүүсэр байсан учир тэд үр хүүхэдгүй байв. Тэгээд ч тэд хоёулаа өтөлсөн байв.

8. Захариа бүлгийнхээ ээлж ёсоор Бурханы өмнө тахилчийн албыг гүйцэтгэж байх зуур ийм явдал тохиожээ.

9. Тахилчийн ёслолын заншлаар шодоход, Эзэний сүмд орж утлага уугиулах үүрэг түүнд таарсан байна.

10. Утлага уугиулах цагт, цугларсан олон бүгд гадаа нь залбирцгааж байжээ.

11. Эзэний тэнгэр элч утлагын тахилын ширээний баруун талд зогсож байгаа нь түүнд үзэгдэв.

12. Захариа түүнийг хармагцаа сандарч, айжээ.

13. Харин тэнгэр элч түүнд хандан—Захариа аа, бүү ай. Учир нь чиний гуйлт сонсогдсон бөгөөд эхнэр Елизабет чинь чамд хүү төрүүлнэ. Чи түүнд Иохан гэдэг нэр өгөх болно.

бүрэн бүлгийг уншина уу Лук 1