Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Колоссай 4:12-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Та нарын нэг, Христ [Есүсийн] боол Епафр та нарт мэнд хүргэж байна. Бурханы бүх хүсэл дотор та нар гүйцэд болж, төгс зогсож байхын тулд Епафр та нарын төлөө үргэлж залбиран тэмцэлдэж байна.

13. Тэр та нарын төлөө болоод Лаодикт, Хиераполд байгаа хүмүүсийн төлөө маш их санаа тавьж байдаг гэж би түүнийг гэрчилж байна.

14. Хайрт эмч Лук та нарт мэнд хүргэж байна. Дем ч бас.

15. Лаодикт байгаа ах дүү нарт болон Нумфад, түүнчлэн тэр эмэгтэйн гэрт цугладаг чуулганд мэнд хүргээрэй.

16. Энэ захиаг та нар уншсаныхаа дараа лаодикчуудын чуулганд бас уншуулаарай. Та нар ч гэсэн Лаодикаас ирсэн захиаг уншаарай.

17. Архийпт “Эзэн дотор хүлээж авсан үйлчлэлээ биелүүлэхийн тулд үйлчлэлдээ анхаарал тавь” гэж хэлээрэй.

18. Паул би өөрийн гараар энэ мэндчилгээг бичлээ. Миний хүлээсийг та нар санаарай. Нигүүлсэл та нартай хамт байх болтугай.

бүрэн бүлгийг уншина уу Колоссай 4