Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Колоссай 3:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тиймээс хэрэв та нар Христтэй хамт амилуулагдсан л юм бол дээгүүрх зүйлсийг эрсээр бай. Тэнд Христ Бурханы баруун талд заларч байгаа.

2. Та нар оюун ухаанаа газар дахь зүйлс дээр биш, харин дээгүүрх зүйлс дээр төвлөрүүл.

3. Учир нь та нар үхсэн бөгөөд та нарын амь Христтэй хамт Бурхан дотор нууцлагдсан.

4. Бидний амь болох Христ илчлэгдэх үед та нар ч бас яруу алдар дотор Түүний хамт илчлэгдэх болно.

5. Тиймд та нар газар дээрх эрхтнүүдийг үхүүл. Энэ нь садар самуун, бузар байдал, тачаал, муу хүсэл, шунахайрал болох шүтээн шүтэх явдал юм.

6. Эдгээрээс болж Бурханы уур хилэн [дуулгаваргүй хөвгүүд дээр] ирэх болно.

бүрэн бүлгийг уншина уу Колоссай 3