Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Колоссай 1:20-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Түүний загалмайн цусаар энх тайвныг тогтоон, Түүгээр дамжуулан газар дээрх, эсвэл тэнгэр дэх юмсыг, бүх юмсыг Өөртэйгөө эвлэрүүлснийг таалдаг.

21. Хэдийгээр та нар урьд нь холдуулагдсан бөгөөд бузар үйлсээрээ сэтгэлдээ дайсан болсон байсан боловч

22. одоо бол Түүний махан биеийн үхлээр эвлэрүүлж, Өөрийнхөө өмнө та нарыг ариун, өө сэвгүй бөгөөд гэм зэмгүй болгосон.

23. Хэрэв та нар үнэхээр итгэл дотроо үргэлжид байж, суурилагдсан бөгөөд бат тогтон, өөрсдийн сонссон сайн мэдээний найдвараас хөдлөхгүй бол тийм байх болно. Энэхүү сайн мэдээ нь тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхаглагдаж, Паул би үүний үйлчлэгч болсон билээ.

24. Одоо би та нарын төлөө зовохдоо баярлаж байна. Би махан биедээ Түүний бие болох чуулганы төлөө Христийн зовлон дотор юу дутагдаж буйг нөхдөг.

25. Бурханы үгийг биелүүлэхийн тулд та нарын тусын тулд Бурханаас надад соёрхсон үүргийн дагуу би энэхүү чуулганы үйлчлэгч болсон юм.

26. Тэрхүү нууц нь өнгөрсөн үеүдээс, үр удмуудаас нууцлагдаж байсан боловч одоо Өөрийнх нь ариун хүмүүст илэрхийлэгджээ.

27. Бурхан харь үндэстнүүдийн дунд энэхүү нууцын алдрын баялаг гэж юу болохыг тэдэнд мэдүүлэхийг хүссэн юм. Энэ нь та нарын дотор байгаа алдрын найдвар болох Христ мөн.

28. Бид хүн бүрийг Христ дотор төгс болгохын тулд бүх мэргэн ухаан дотор хүн бүрд сануулж, хүн бүрд заан Түүнийг тунхаглаж байна.

29. Миний дотор хүчтэй ажиллаж байгаа Түүний хүч чадлаар зүтгэн би мөн энэ зорилгын төлөө ажилладаг.

бүрэн бүлгийг уншина уу Колоссай 1