Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иуда 1:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Есүс Христийн боол, Иаковын дүү Иуда би дуудагдсан хүмүүс буюу Эцэг Бурханд хайрлагдан, Есүс Христэд хамгаалагдсан та бүгдэд илгээв.

2. Өршөөл, амар тайван, хайр нь та нарт улам арвин болохыг ерөөе.

3. Хайртууд аа, би та нарт бидний хамтын нийтлэг авралын тухай бичье хэмээн бүхий л хичээл зүтгэл гаргаж байхдаа, ариун хүмүүст нэгэнт бүрмөсөн тушаагдсан итгэлийн төлөө тэмцэхийг ятган бичих нь шаардлагатай юм хэмээн бодлоо.

4. Учир нь урьдаас ял шийтгэлийнх нь тухай бичигдсэн хэсэг хүмүүс сэм шургалан орж ирсэн бөгөөд тэд бидний Бурханы нигүүлслийг садар самуун болгон гажуудуулж, бидний цорын ганц Эзэгнэгч ба Эзэн Есүс Христийг үгүйсгэдэг.

5. Хэдийгээр та нар энэ бүхнийг нэгэнт мэддэг ч гэсэн би одоо та нарт дахин сануулахыг хүсэж байна. Юу гэвэл, Эзэн Египетийн нутгаас ард түмнийг аварсны дараа итгээгүй хүмүүсийг устгасан юм.

6. Эрх мэдэл бүхий байр сууриа сахилгүй, харин ч орон байраа орхин одсон тэнгэр элч нарыг Тэрээр агуу их өдрийн шүүлт болтол мөнхөд хүлээстэй нь харанхуйд хорьжээ.

7. Үүнчлэн Содом, Гоморра болоод эргэн тойрных нь хотууд эдгээрийн нэгэн адил завхайралд автагдан, өөр гаж махан биеийн араас явсан тул мөнхийн галын шийтгэлд өртөхийн жишээ болдог юм.

8. Гэсэн хэдий ч ийм замаар тэдгээр хүмүүс зүүд мөрөөдлөөрөө махан биеийг бузарлаж, эрх мэдлийг эсэргүүцэн, тэнгэрлэг сүр жавхланг доромжилдог аж.

9. Харин тэргүүн тэнгэр элч Михаел диаволтай сөргөлдөж Мосегийн биеийн талаар маргалдахдаа түүний эсрэг доромжлолын шүүлт явуулахыг үл зүрхлэн харин “Эзэн чамайг буруушааг” гэж хэлжээ.

10. Харин эдгээр хүмүүс нь өөрсдийн ойлгодоггүй зүйлсийг доромжлон гутаадаг бөгөөд харин ухаангүй адгуус шиг төрөлх зөнгөөр мэдэж авдаг юмсаар өөрсдийгөө ялзруулдаг ажээ.

11. Тэд золгүй еэ! Учир нь тэд Каины замаар замнаж, шан харамжийн төлөө Балаамын алдаа төөрөгдөлд өөрсдийгөө тушаасан бөгөөд Корегийн тэрслэлтийн дотор мөхсөн.

12. Эдгээр хүмүүс бол та нарын хайрын зоогонд далдлагдсан бул чулуу бөгөөд айж эмээлгүйгээр та нартай хамт зооглон байхдаа өөрсдийгөө л борлуулдаг. Тэд бол салхинд туугдах хургүй үүл, үндсээрээ сугалагдсан хоёр дахиа үхсэн үр жимсгүй намрын мод бөгөөд

бүрэн бүлгийг уншина уу Иуда 1