Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 9:3-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Есүс—Энэ хүн ч, эцэг эх нь ч нүгэл үйлдсэнээс болоогүй. Харин энэ нь Бурханы ажлуудыг түүгээр харуулахын тулд юм.

4. Намайг Илгээгчийн ажлыг Би өдөр байхад хийх ёстой. Хэн ч ажиллаж чадахгүй шөнө ирж байна.

5. Би ертөнцөд байгаа үедээ ертөнцийн гэрэл байна гэж хариулав.

6. Ингэж хэлээд, Тэр газар нулимж, шүлсээрээ шавар зуурч, тэр хүний нүдийг шавраар шаваад,—

7. Яв. Силоамын (орчуулбал Илгээгдсэн) цөөрөмд угаа гэж хэлэхэд өнөөх хүн явав. Тэгээд угаагаад, хараатай болон эргэж иржээ.

8. Урьд түүнийг гуйлгачин байсныг харсан хүмүүс болон хөршүүд нь—Энэ чинь суучихаад гуйлга гуйдаг нөгөө хүн биш үү? гэхэд

бүрэн бүлгийг уншина уу Иохан 9