Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 9:28-41 Ариун Библи, 2004 (АБ2004)

28. Фарисайчууд түүнийг хараан зүхэж—Чи л Түүний дагалдагч байна. Харин бид Мосегийн дагалдагчид.

29. Бурхан Мосед айлдсаныг бид мэднэ. Харин энэ хүний хувьд, бид Түүний хаанаас ирснийг нь ч мэдэхгүй гэсэнд

30. өнөөх хүн—Тэр миний нүдийг нээсэн байтал та нар Түүнийг хаанаас ирснийг нь ч мэдэхгүй байгаа нь гайхалтай юм байна.

31. Бурхан нүгэлтнүүдийг сонсдоггүй, харин Бурханаас эмээж, Түүний хүслийг үйлдэгч хүнийг сонсдогийг бид мэднэ.

32. Цаг хугацааны эхлэлээс хойш төрөлхийн сохор хүний нүдийг нээснийг хэн ч хэзээ ч сонсоогүй.

33. Хэрэв энэ хүн Бурханаас ирээгүй юм бол Тэр юу ч хийж чадахгүй байсан гэж хэллээ.

34. Тэд—Чи нүглүүд дотроо төрсөн атлаа бас биднийг сургана уу? гээд түүнийг хөөн гаргав.

35. Иудейчүүд тэр хүнийг хөөн гаргасныг Есүс сонсоод, түүнийг олж—Чи Хүний Хүүд итгэж байна уу? гэхэд

36. тэр—Эзэн минь, Тэр хэн бэ? Би Түүнд итгэе гэв.

37. Есүс—Чи Түүнийг харсан. Одоо чамтай ярьж байгаа нь Тэр мөн гэлээ.

38. Тэр—Эзэн минь, би итгэж байна гээд Түүнд мөргөв.

39. Есүс түүнд—Би энэ ертөнцөд шүүлтийн төлөө ирсэн нь хардаггүйг хардаг, харагсдыг сохор болгохын тулд юм гэж айлдав.

40. Фарисайчуудаас Есүстэй хамт байсан хүмүүс эдгээрийг сонсоод, Түүнд—Бид бас сохор юм биш биз? гэхэд

41. Есүс тэдэнд—Хэрэв та нар сохор байсан бол нүгэлгүй байхсан. Гэтэл та нар “Бид харж байна” гэж ярьдаг тул нүгэл чинь байсаар л байна гэлээ.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 9