Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 9:11-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. тэр—Есүс гэдэг хүн шавар зуурч, нүдийг минь шаваад, надад “Силоам уруу яваад, угаа” гэж айлдсан. Тэгээд би явж, угаагаад хараатай болсон гэж хариулав.

12. Хүмүүс—Тэр хаана байна? гэсэнд өнөөх хүн—Би мэдэхгүй гэлээ.

13. Урьд нь хараагүй байсан өнөөх хүнийг тэд фарисайчууд уруу авч ирэв.

14. Есүс шавар зуурч, түүний харааг оруулсан өдөр нь Амралтын өдөр байжээ.

15. Тэгтэл фарисайчууд түүнээс хэрхэн хараатай болсныг нь дахин асуусанд тэр—Тэр миний нүдийг шавраар шавсан. Би угаагаад, тэгээд л харж байна гэхэд

16. фарисайчуудын зарим нь—Тэр Амралтын өдрийг сахидаггүй учир Бурханаас ирсэн хүн биш гэв. Харин зарим нь—Нүгэлт хүн тийм тэмдгүүдийг хэрхэн үйлдэж чадах билээ? гэлээ. Тэгээд тэдний дунд хагарал гарав.

17. Тиймээс тэд сохор эрд дахин—Тэр хүн чиний нүдийг нээсэн учраас Түүний тухай чи юу хэлэх вэ? гэхэд тэр—Тэр бол эш үзүүлэгч гэв.

18. Тэгтэл хараатай болсон хүний эцэг эхийг дуудах хүртэл иудейчүүд түүнд сохор байж байгаад хараатай болсонд нь итгэсэнгүй.

19. Тэд эцэг эхээс нь—Сохор төрсөн гэж та нарын ярьдаг хүү чинь энэ мөн үү? Тэгвэл одоо тэр яаж харж байна? гэж асуув.

20. Эцэг эх нь тэдэнд—Энэ бидний хүү мөн гэдгийг болон сохор төрснийг нь бид мэдэж байна.

21. Харин одоо тэр яаж харж байгааг бид мэдэхгүй. Нүдийг нь хэн нээснийг ч бид мэдэхгүй. Өөрөөс нь асуу. Тэр насанд хүрсэн хүн. Тэр өөрөө хэлэг гэв.

22. Түүний эцэг эх иудейчүүдээс айсан тул тэгж хэлжээ. Учир нь Есүсийг Христ мөн гэж хүлээн зөвшөөрсөн хүн синагогаас хөөгдөх ёстой хэмээн иудейчүүд нэгэнтээ шийдсэн байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 9