Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 8:50-59 Ариун Библи, 2004 (АБ2004)

50. Гэвч Би Өөрийн алдрыг хайдаггүй. Харин түүнийг хайдаг, шүүдэг Нэгэн бий.

51. Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Миний үгийг сахидаг хүн үхлийг хэзээ ч үзэхгүй гэсэнд

52. иудейчүүд Түүнд—Танд чөтгөр шүглэсэн гэдгийг бид одоо мэдлээ. Абрахам болон эш үзүүлэгчид ч мөн үхсэн. Та тэгэхэд “Хэрэв хүн Миний үгийг сахивал, үхлийг хэзээ ч амсахгүй” гэж хэлж байна.

53. Та бидний өвөг Абрахамаас ч агуу юм уу? Тэр үхсэн. Бас эш үзүүлэгчид ч үхсэн. Та Өөрийгөө хэн болгоод байна? гэв.

54. Есүс—Хэрэв Би Өөрийгөө алдаршуулбал, Миний алдар юу ч биш. “Тэр бол бидний Бурхан” гэж та нарын хэлдэг, Миний Эцэг л Намайг алдаршуулдаг.

55. Та нар Түүнийг таньсангүй. Харин Би Түүнийг мэднэ. Хэрэв Би Түүнийг мэдэхгүй гэж хэлбэл, Би та нартай адил худалч болно. Харин Би Түүнийг мэдэх бөгөөд Түүний үгийг сахидаг.

56. Та нарын эцэг Абрахам Миний өдрийг харна гээд баясаж байсан. Үүнийг Тэр хараад, баяртай байсан гэв.

57. Иудейчүүд Түүнд—Та тавин нас ч хүрээгүй байж, Абрахамыг харсан юм уу? гэхэд

58. Есүс тэдэнд—Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Абрахамыг бий болохоос өмнө Би байдаг мөн гэж айлдав.

59. Тэгтэл тэд Түүн уруу чулуудахаар чулуу шүүрэн авахад Есүс Өөрийгөө халхлан, сүмээс гарлаа. [Тэдний дундаас гарч, Өөрийнхөө замаар яван өнгөрлөө].

бүрэн бүлгийг уншина уу Иохан 8