Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 8:1-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Харин Есүс Чидун уул уруу явав.

2. Өглөө эрт Түүнийг сүмд дахин ирэхэд, хүмүүс бүгд Түүн уруу ирцгээв. Тэр сууж, тэднийг сургаж эхлэв.

3. Хуулийн багш нар болон фарисайчууд завхайрч байгаад баригдсан нэгэн эмэгтэйг авчраад голдоо зогсоов.

4. Тэд Есүст—Багш аа, энэ эмэгтэйг завхайрч байхад нь үйлдэл дээр нь барьсан юм.

5. “Ийм эмэгтэйчүүд уруу чулуу шидэгтүн” гэж Мосегийн Хуульд тушаасан. Харин Та юу гэж хэлэх вэ? гэцгээв.

6. Тэд Есүсийг буруутгах шалтаг хайхын тулд Түүнийг сорин ийнхүү асуужээ. Гэтэл Есүс бөхийж, хуруугаараа газарт бичив.

7. Харин тэд зогсоо зайгүй асуусанд Есүс цэх зогсоод тэдэнд—Та нарын дундаас нүгэлгүй хүн нь эхлээд энэ эмэгтэй уруу чулуу шид гээд,

8. Тэр дахин бөхийж, газарт бичив.

9. Үүнийг сонсоод, тэд ахмадуудаасаа эхлэн нэг нэгээрээ гарч явсаар ганц Есүс л үлджээ. Өнөөх эмэгтэй тэндээ зогссоор л байв.

10. Есүс цэх зогсож, тэр эмэгтэйд—Эмэгтэй, тэд хаана байна? Чамайг хэн ч шийтгэсэнгүй юу? гэсэнд

11. тэр—Эзэн, хэн ч шийтгэсэнгүй гэв. Есүс—Би ч чамайг шийтгэхгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд гэлээ.]

12. Тэгээд Есүс тэдэнд дахин—Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав.

13. Тэгтэл фарисайчууд Түүнд—Та Өөрийгөө гэрчилж байна. Таны гэрчлэл үнэн биш гэсэнд

14. Есүс хариуд нь тэдэнд—Хэдийгээр Би Өөрийнхөө тухай гэрчилж байгаа ч гэсэн, Миний гэрчлэл үнэн байна. Учир нь Би хаанаас ирснээ, хаашаа явахаа мэднэ. Харин та нар Миний хаанаас ирснийг, эсвэл хаашаа явахыг мэдэхгүй.

15. Хүмүүс та нар махан биеийн дагуу шүүдэг бол, Би хэнийг ч шүүхгүй.

16. Харин хэрвээ Би шүүвэл, Миний шүүлт үнэн байна. Учир нь шүүх үед Би ганцаараа биш, харин Намайг илгээсэн Эцэг Надтай хамт байдаг.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 8