Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 7:9-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Тэдэнд ийн хэлээд, Тэр Галилд үлджээ.

10. Гэвч дүү нар нь баярт явсны дараа Есүс ч Өөрөө ил биш, нууцаар явлаа.

11. Тэгтэл иудейчүүд Түүнийг баяр дээр хайж—Тэр хаана байна? гэцгээж байв.

12. Хурсан олны дунд Есүсийн тухай дургүйцсэн шивнэлдээн их өрнөж байлаа. Зарим нь—Тэр сайн хүн гэхэд, зарим нь—Үгүй, харин ч Тэр ард олныг төөрөлдүүлж байна гэж ярьж байв.

13. Гэвч иудейчүүдээс айсан учир Түүний тухай хэн ч илээр ярьсангүй.

14. Баяр дундаа орох үед Есүс сүмд орж ирээд, сургаж эхлэв.

15. Иудейчүүд—Ер суралцаагүй атлаа энэ хүн яаж мэдлэгтэй болсон байдаг билээ? гээд ихэд гайхлаа.

16. Есүс тэдэнд—Миний сургаал бол Минийх биш, харин Намайг Илгээгчийнх.

17. Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсэж байвал тэр нь энэ сургаал Бурханаас ирсэн үү, эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ.

18. Өөрөөсөө яригч нь өөрийнхөө алдрыг хайдаг. Харин Өөрийг нь илгээгч Нэгэний алдрыг Хайгч, Тэр бол үнэн мөн. Түүний дотор зөвт бус байдал нь байхгүй.

19. Та нарт Мосе Хууль өгөөгүй гэж үү? Харин та нараас нэг нь ч Хуулийг биелүүлдэггүй. Та нар яагаад Намайг алах гэж оролдоно вэ? гэлээ.

20. Хурсан олон—Танд чөтгөр шүглэжээ. Хэн Таныг алах гэв? гэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 7