Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 7:38-53 Ариун Библи, 2004 (АБ2004)

38. Надад итгэдэг хүн “Түүний дотроос амийн усны гол урсах болно” гэж Сударт хэлсэнчлэн байх болно гэв.

39. Есүст итгэсэн хүмүүсийн хүлээн авах Сүнсний тухай Тэр үүнийг хэлжээ. Учир нь Есүс хараахан алдаршуулагдаагүй тул Сүнс өгөгдөөгүй байлаа.

40. Хүмүүсийн зарим нь энэ үгсийг сонсоод,—Энэ үнэхээр өнөөх Эш үзүүлэгч мөн байна гэхэд,

41. зарим нь—Энэ Христ мөн гэж байв. Харин зарим нь—Христ Галилаас гарахгүй биз дээ?

42. Христ бол Давидын үр сад бөгөөд Давидын амьдарч байсан тосгон болох Бетлехемээс гарна гэж Сударт хэлдэг биш үү? гэв.

43. Тэгээд Есүсээс болж олон түмний дотор хагарал гарчээ.

44. Тэдний зарим нь Түүнийг барихыг хүссэн боловч хэн ч Түүнд гар хүрсэнгүй.

45. Тэгээд харуулуудыг ахлах тахилч нар болон фарисайчууд дээр ирэхэд, тэднээс—Та нар Түүнийг юунд авч ирсэнгүй вэ? гэсэнд

46. харуулууд—Энэ хүний ярьж байгаа шиг ярьсан хүн ер үгүй билээ гэжээ.

47. Тэгтэл фарисайчууд тэдэнд—Та нар бас төөрчихөв үү?

48. Захирагчид болон фарисайчуудаас хэн ч Түүнд итгээгүй биз дээ?

49. Харин Хуулийг мэддэггүй энэ ард олон л хараагджээ гэлээ.

50. Тэдний нэг болох урьд нь Есүс уруу ирсэн Никодем тэдэнд—

51. Бидний Хууль хүний юу хийж байгааг нь эхлээд тэр хүнээс сонсоогүй, мэдээгүй байж шүүдэг бил үү? гэв.

52. Тэд түүнд—Та бас Галилынх уу? Нягтлан үз, Галилаас ямар ч эш үзүүлэгч гарахгүй гэж хэлэв.

53. [Хүмүүс гэр гэр уруугаа явлаа.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 7