Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 7:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Үүний дараа нь Есүс Галилаар явж байлаа. Учир нь иудейчүүд Түүнийг алах гэж оролдож байсан тул Тэр Иудейгээр явахыг хүсээгүй юм.

2. Иудейчүүдийн баяр болох Майхан Баяр ойртсон байв.

3. Тэгтэл дүү нар нь Есүст—Эндээс холдоод, Иудей уруу яв. Тэгвэл дагалдагчид тань мөн Таны хийж байгаа үйлсийг харна.

4. Учир нь өөрөө нийтэд ил байхыг хүсэж байгаа бол хэн ч юуг ч нууцаар хийдэггүй. Хэрэв Та эдгээрийг үйлддэг бол, Өөрийгөө ертөнцөд харуул л даа гэж хэлэв.

5. Есүсийн дүү нар нь хүртэл Түүнд итгээгүй байжээ.

6. Тэгэхэд нь Есүс тэдэнд—Миний цаг хараахан болоогүй. Харин та нарын цаг үргэлж бэлэн байдаг.

7. Ертөнц та нарыг үзэн ядаж чадахгүй. Харин Намайг үзэн яддаг. Яагаад гэвэл ертөнцийн үйлс бузар гэж Би гэрчилдэг.

8. Та нар баярт оч. Миний цаг гүйцээгүй байгаа тул Би энэ баярт очихгүй гэлээ.

9. Тэдэнд ийн хэлээд, Тэр Галилд үлджээ.

10. Гэвч дүү нар нь баярт явсны дараа Есүс ч Өөрөө ил биш, нууцаар явлаа.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 7