Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 6:29-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

29. Есүс тэдэнд—Та нар Бурханы илгээсэн Нэгэнд итгэх нь Түүний ажил мөн гэж хариулав.

30. Тэд Түүнд—Тийм бол бид хараад Танд итгэх ямар тэмдгийг Та үйлддэг вэ? Та одоо ямар ажил хийж байна?

31. “Тэр тэнгэрээс тэдэнд идэх талх өгөв” гэж бичигдсэнчлэн бидний өвөг дээдэс цөлд манна идсэн гэцгээхэд

32. Есүс тэдэнд—Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэрээс буух талхыг та нарт Мосе өгөөгүй, харин тэнгэрээс буух жинхэнэ талхыг өгөгч нь Миний Эцэг мөн.

33. Учир нь тэнгэрээс буун ирж, ертөнцөд амийг өгдөг нь Бурханы талх юм гэлээ.

34. Тэгтэл тэд—Эзэн, энэ талхаа бидэнд үргэлж өгч байгаач гэв.

35. Есүс тэдэнд—Би бол амийн талх байна. Над уруу ирдэг хүн өлсөхгүй, Надад итгэдэг хүн хэзээ ч цангахгүй.

36. Харин “Та нар Намайг үзсэн боловч итгэхгүй” гэж Би та нарт хэлсэн.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 6