Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 6:13-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Хүмүүсийг хооллосон таван арвайн талхны үлдэгдлийг тэд цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.

14. Хүмүүс Есүсийн үйлдсэн тэмдгийг үзээд—Ертөнцөд ирэх ёстой өнөөх Эш үзүүлэгч үнэхээр энэ мөн гэж ярилцах болжээ.

15. Тэд ирж, Өөрийг нь хүчлэн хаан болгохыг хүсэж байгааг Есүс мэдээд, зайлж ганцаараа дахин уул уруу явлаа.

16. Орой болоход шавь нар нь нуурын зүг буугаад,

17. завинд сууцгаасны дараа, нуурыг гатлан Капернаумыг зүглэв. Хэдийн харанхуй болсон авч Есүс тэдэн уруу ирээгүй л байлаа.

18. Хүчтэй салхинаас болж нуур давалгаалж эхлэв.

19. Шавь нар нь хорин тав эсвэл гучин стадиа орчим газар сэлүүрдээд байтал Есүс нууран дээгүүр алхан, завь уруу нь дөхөхийг хараад тэд айцгаалаа.

20. Гэвч Есүс тэдэнд—Би байна. Бүү ай! гэж айлдав.

21. Тэд Есүсийг завиндаа оруулахыг хүсжээ. Тэр даруй завь нь очих газартаа хүрсэн байлаа.

22. Тэнд ганц завинаас өөр завь байхгүй байсныг, Есүс шавь нарынхаа хамт завинд суугаагүйг, харин шавь нар нь явсныг нуурын нөгөө талд зогссон хурсан олон дараа өдөр нь харжээ.

23. Эзэн талархал өргөсний дараа хүмүүс талх идэж байсан тэр газрын ойролцоо өөр завинууд Тиберээс иржээ.

24. Тэгээд Есүс ч, шавь нар нь ч тэнд байхгүйг хараад, хурсан олон өөрсдөө завинуудад сууж, Есүсийг хайн Капернаумд иржээ.

25. Тэд Түүнийг нуурын нөгөө талд олоод, Түүнээс—Рабби, Та хэзээ энд ирсэн бэ? гэж асуув.

26. Есүс тэдэнд—Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Та нар тэмдгүүдийг үзсэндээ Намайг хайгаагүй, харин талх идэж цадсан учраас хайж байна.

27. Та нар мөхөж устах хоолны төлөө бус, харин мөнх аминд хүргэх хоолны төлөө ажилла. Үүнийг Хүний Хүү та нарт өгөх болно. Учир нь Түүний дээр Эцэг Бурхан Өөрийн тамгаа дарсан юм гэлээ.

28. Тэгтэл тэд Түүнээс—Бид Бурханы ажлуудыг хийхийн тулд юу хийх вэ? гэсэнд

бүрэн бүлгийг уншина уу Иохан 6