Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 5:7-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. мөнөөх өвчтэй хүн—Эзэн, ус хөдлөх үед намайг цөөрөмд оруулах хүн байдаггүй. Харин намайг очсоор байтал өөр хүн надаас өмнө орчихдог гэсэнд

8. Есүс түүнд—Бос. Дэвсгэрээ аваад, яв гэж айлдав.

9. Өнөөх хүн тэр даруй эрүүл болж, дэвсгэрээ аваад явав.Тэр өдөр Амралтын өдөр байлаа.

10. Тиймээс иудейчүүд мөнөөх эдгээгдсэн хүнд—Өнөөдөр Амралтын өдөр, та дэвсгэрээ авч явж болохгүй гэжээ.

11. Харин тэр тэдэнд—Намайг эдгээсэн нэгэн надад “Дэвсгэрээ аваад, яв” гэсэн гэж хариулахад,

12. тэд—“Дэвсгэрээ аваад, яв” гэж хэн танд хэлсэн бэ? гэж шалгаав.

13. Гэвч мөнөөх эдгээгдсэн хүн Түүнийг хэн байсныг мэдээгүй юм. Учир нь тэр газарт олон хүн байсан тул Есүс зайлан явсан байлаа.

14. Дараа нь Есүс түүнийг сүмд олоод—Харагтун, чи эрүүл болжээ. Чамд илүү муу юм тохиолдохгүйн тулд дахиж нүгэл бүү үйлд гэв.

15. Тэр хүн иудейчүүд дээр очиж, өөрийг нь эдгээсэн хүн Есүс болохыг тэдэнд хэллээ.

16. Есүс эдгээр зүйлсийг Амралтын өдөр үйлдэж байсан тул иудейчүүд Түүнийг хавчих болов.

17. Харин [Есүс] тэдэнд—Миний Эцэг одоо болтол ажилласаар байна. Би Өөрөө ч ажиллаж байна гэж айлдав.

18. Үүнээс болж иудейчүүд Түүнийг алахыг улам санаархах болжээ. Учир нь Есүс Амралтын өдрийг зөрчсөн төдийгүй, мөн Бурханыг Өөрийнхөө Эцэг хэмээн, Өөрийгөө Бурхантай адилтгасан юм.

19. Есүс тэдэнд хандан—Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Эцэгийнхээ хийдгийг Хүү нь үзэхгүй бол Хүү Өөрөөсөө юуг ч хийж чадахгүй. Учир нь Эцэг юу хийнэ, Хүү нь бас эдгээр зүйлийг түүнчлэн хийдэг.

20. Эцэг Хүүгээ хайрладаг бөгөөд Тэр Өөрийн хийж байгаа бүхнийг Түүнд үзүүлдэг. Та нарыг гайхуулахын тулд тэдгээрээс ч агуу ажлуудыг Тэр Түүнд үзүүлнэ.

21. Учир нь Эцэг үхэгсдийг босгон, тэдэнд амь өгдөгчлөн, Хүү нь бас Өөрийн хүссэн хүнд амь өгдөг.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 5