Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 5:2-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Иерусалимын хонины хаалганы дэргэд еврейгээр Бетзада гэдэг цөөрөм байдаг. Тэнд таван саравч байдаг бөгөөд

3. тэдгээрийн дотор өвчтэй, сохор, доголон, хатангир олон хүн хэвтэж байлаа. [Тэд ус хөдлөхийг хүлээж байв.

4. Учир нь Эзэний тэнгэр элч тодорхой үед цөөрөмд бууж, усыг хөдөлгөхөд, ус хөдөлсний дараа түрүүлж орсон хүн ямар ч өвчнөөр өвчилсөн байлаа ч өвчнөөсөө ангижирдаг байжээ.]

5. Гучин найман жил өвчтэй байсан нэгэн хүн тэнд байв.

6. Тэнд хэвтэж буй түүнийг Есүс харж, удаан хугацаагаар тийм байсныг нь мэдээд, түүнээс—Чи эрүүл болохыг хүсэж байна уу? гэж асуухад

7. мөнөөх өвчтэй хүн—Эзэн, ус хөдлөх үед намайг цөөрөмд оруулах хүн байдаггүй. Харин намайг очсоор байтал өөр хүн надаас өмнө орчихдог гэсэнд

8. Есүс түүнд—Бос. Дэвсгэрээ аваад, яв гэж айлдав.

9. Өнөөх хүн тэр даруй эрүүл болж, дэвсгэрээ аваад явав.Тэр өдөр Амралтын өдөр байлаа.

10. Тиймээс иудейчүүд мөнөөх эдгээгдсэн хүнд—Өнөөдөр Амралтын өдөр, та дэвсгэрээ авч явж болохгүй гэжээ.

11. Харин тэр тэдэнд—Намайг эдгээсэн нэгэн надад “Дэвсгэрээ аваад, яв” гэсэн гэж хариулахад,

12. тэд—“Дэвсгэрээ аваад, яв” гэж хэн танд хэлсэн бэ? гэж шалгаав.

13. Гэвч мөнөөх эдгээгдсэн хүн Түүнийг хэн байсныг мэдээгүй юм. Учир нь тэр газарт олон хүн байсан тул Есүс зайлан явсан байлаа.

14. Дараа нь Есүс түүнийг сүмд олоод—Харагтун, чи эрүүл болжээ. Чамд илүү муу юм тохиолдохгүйн тулд дахиж нүгэл бүү үйлд гэв.

15. Тэр хүн иудейчүүд дээр очиж, өөрийг нь эдгээсэн хүн Есүс болохыг тэдэнд хэллээ.

16. Есүс эдгээр зүйлсийг Амралтын өдөр үйлдэж байсан тул иудейчүүд Түүнийг хавчих болов.

17. Харин [Есүс] тэдэнд—Миний Эцэг одоо болтол ажилласаар байна. Би Өөрөө ч ажиллаж байна гэж айлдав.

18. Үүнээс болж иудейчүүд Түүнийг алахыг улам санаархах болжээ. Учир нь Есүс Амралтын өдрийг зөрчсөн төдийгүй, мөн Бурханыг Өөрийнхөө Эцэг хэмээн, Өөрийгөө Бурхантай адилтгасан юм.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 5