Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 4:13-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Есүс—Энэ уснаас уух хүн бүр дахин цангана.

14. Харин өөрт нь Миний өгөх уснаас уугч хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх аминд хүртэл оргилох булаг болно гэхэд,

15. эмэгтэй Түүнд—Эзэн, тэр усаа надад өгөөч. Тэгвэл би цангахгүй. Ус утгахаар энд ирэх шаардлагагүй болно гэв.

16. Есүс—Явж, нөхрөө дуудаад энд ир гэж айлдав.

17. Тэр—Би нөхөргүй гэсэнд Есүс—“Би нөхөргүй” гэж чи зүйтэй хэлэв.

18. Учир нь чи таван нөхөртэй байсан бөгөөд одоо чамтай байгаа хүн ч нөхөр чинь биш тул чи үнэнээр хэлэв гэв.

19. Эмэгтэй—Эзэн, би Таныг эш үзүүлэгч болохыг харлаа.

20. Бидний өвөг дээдэс энэ уулан дээр мөргөдөг байсан. Харин та нар мөргөх ёстой газар бол Иерусалимд байна гэцгээдэг шүү дээ гэв.

21. Есүс—Эмэгтэй, Надад итгэ. Та нар энэ уулан дээр ч биш, Иерусалимд ч биш, Эцэгт л мөргөх цаг ирж байна.

22. Та нар мэдэхгүй юманд мөргөдөг бол, бид мэддэг юмандаа мөргөдөг. Тиймээс ч аврал иудейчүүдээс гарна.

23. Харин үнэн мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр Эцэгт минь мөргөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Учир нь Эцэг Өөрт нь ийнхүү мөргөгчдийг эрж байна.

24. Бурхан бол сүнс, Түүнд мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр мөргөх ёстой гэж айлдлаа.

25. Тэр эмэгтэй Есүст—Христ гэгч Мессиа ирэхийг би мэднэ. Тэр Нэгэн ирэхдээ бүх зүйлсийг бидэнд мэдүүлж өгнө гэв.

26. Есүс түүнд—Чамтай ярьж байгаа Би бол Тэр мөн гэж айлдав.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 4