Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 20:5-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. тонгойн хараад, даавуу байхыг л үзсэн боловч дотогш орсонгүй.

6. Араас нь Симон Петр ч гүйн ирэв. Тэр булш уруу орж, маалинган даавуу болон

7. толгойг нь ороосон даавууг л харав. Даавуунууд байсан байрандаа эвхээтэй байжээ.

8. Түрүүлэн ирсэн нөгөө шавь булшинд орж ирэн, хараад итгэв.

9. Учир нь Тэр үхэгсдээс амилах ёстой гэсэн Судрыг тэд ойлгоогүй л байлаа.

10. Ингээд шавь нар нь өөрсдийнхөн уруугаа буцав.

11. Харин Мариа булшны гадаа зогсоод уйлж байлаа. Тэр уйлсан чигээрээ булш уруу тонгойн харахад,

12. цагаан хувцастай хоёр тэнгэр элч Есүсийн цогцсыг тавьсан газарт нэг нь толгойн тэнд, нөгөө нь хөлөн талд нь сууж байв.

13. Тэд түүнд—Эмэгтэй, чи юунд уйлна вэ? гэсэнд тэр—Тэд Эзэнийг минь авчихсан байна. Тэд Түүнийг хаана тавьсныг би мэдэхгүй гэв.

14. Тэр ингэж хэлээд эргэхдээ Есүсийн зогсож байхыг харсан боловч тэр нь Есүс байсныг таньсангүй.

15. Есүс түүнд—Эмэгтэй, чи юунд уйлна вэ? Чи хэнийг хайна вэ? гэж асуув. Түүнийг цэцэрлэгч байна гэж бодоод тэр Түүнд—Эзэнтэн, хэрэв та Түүнийг авсан бол хаана тавьснаа надад хэлнэ үү? Би Түүнийг авах гэсэн юм гэв.

16. Гэтэл Есүс—Мариа гэлээ. Мариа эргэнгүүтээ Түүнд еврейгээр—Рабуни! (Багш гэсэн утгатай) гэжээ.

17. Есүс—Би дээшээ Эцэгтээ хараахан очоогүй байгаа тул Надад гар бүү хүр. Харин Миний ах дүү нар уруу очиж, тэдэнд “Би Миний Эцэг ба та нарын Эцэгт, Миний Бурхан ба та нарын Бурханд очно” гэдгийг хэл гэлээ.

18. Магдалын Мариа ирж, шавь нарт—Би Эзэнийг харлаа гээд Есүсийн өөрт нь айлдсаныг тэдэнд хэлэв.

19. Долоо хоногийн эхний өдөр буюу тэр өдрийн үдэш, шавь нар нь иудейчүүдээс айснаас хаалгаа түгжсэн байв. Гэтэл Есүс ирээд тэдний дунд зогсож, тэдэнд—Амар амгалан та нартай хамт байх болтугай гэв.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 20