Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 20:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Долоо хоногийн эхний өдөр эрт харанхуй байхад Магдалын Мариа хадан булш уруу очиж, булшны амнаас хадыг зайлуулсан байхыг харав.

2. Тэгээд Мариа Симон Петр болон Есүсийн хайртай байсан нөгөө шавь уруу нь гүйн ирж—Тэд Эзэнийг булшнаас авчихжээ. Түүнийг тэд хаана тавьсныг бид мэдэхгүй гэж хэлэв.

3. Тиймээс Петр нөгөө шавийн хамт булш уруу гүйв.

4. Тэд хоёул хамтдаа гүйсэн боловч нөгөөдөх нь Петрээс хурдан гүйж, булшинд түрүүлэн ирээд

5. тонгойн хараад, даавуу байхыг л үзсэн боловч дотогш орсонгүй.

6. Араас нь Симон Петр ч гүйн ирэв. Тэр булш уруу орж, маалинган даавуу болон

7. толгойг нь ороосон даавууг л харав. Даавуунууд байсан байрандаа эвхээтэй байжээ.

8. Түрүүлэн ирсэн нөгөө шавь булшинд орж ирэн, хараад итгэв.

9. Учир нь Тэр үхэгсдээс амилах ёстой гэсэн Судрыг тэд ойлгоогүй л байлаа.

10. Ингээд шавь нар нь өөрсдийнхөн уруугаа буцав.

11. Харин Мариа булшны гадаа зогсоод уйлж байлаа. Тэр уйлсан чигээрээ булш уруу тонгойн харахад,

12. цагаан хувцастай хоёр тэнгэр элч Есүсийн цогцсыг тавьсан газарт нэг нь толгойн тэнд, нөгөө нь хөлөн талд нь сууж байв.

13. Тэд түүнд—Эмэгтэй, чи юунд уйлна вэ? гэсэнд тэр—Тэд Эзэнийг минь авчихсан байна. Тэд Түүнийг хаана тавьсныг би мэдэхгүй гэв.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 20