Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 2:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Гуравдугаар өдөр Галилын Кана хотод нэгэн хурим болоход Есүсийн эх тэнд байв.

2. Есүс болон шавь нар нь бас хуриманд уригдсан байлаа.

3. Дарс хүрэлцэхгүй болоход Есүсийн эх Түүнд—Тэд дарсгүй болов гэлээ.

4. Есүс—Эмэгтэй, Надад ч, танд ч ямар хамаа байна? Миний цаг хараахан болоогүй байна гэжээ.

5. Эх нь зарц нарт хандан—Тэр та нарт юу гэж айлдана, түүнийг нь хий гэв.

6. Тэнд хоёр эсвэл гурван метретас багтаамжтай усны зургаан чулуун торх байсан агаад тэдгээрийг иудейчүүдийн ариусгалын ёслолд зориулдаг ажээ.

7. Есүс тэдэнд—Торхнуудыг усаар дүүргэ гэж айлдсанд тэд торхнуудыг амсарт нь хүртэл дүүргэв.

8. Есүс—Одоо утгаад найрын ахлагчид аваачиж өг гэсэнд, тэд аваачиж өгөв.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 2