Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 19:3-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Тэд Түүн дээр ирж—Иудейчүүдийн хааныг мэндчилье гээд нүүрийг нь алгадав.

4. Пилат дахин гарч ирээд хүмүүст—Харагтун, би Түүнээс ямар ч гэм буруу олоогүйг та нарт мэдүүлэхийн тулд Түүнийг нааш нь авчирлаа гэв.

5. Есүс үүргэнэн титэм, нил ягаан нөмрөгтэй гарч ирэв. Пилат тэдэнд—Энэ Хүнийг харагтун гэлээ.

6. Тэгтэл ахлах тахилч нар, харуулууд Түүнийг хараад—Цовдол, цовдол хэмээн хашхиралдлаа. Пилат тэдэнд—Өөрсдөө Түүнийг ав. Та нар цовдол. Миний хувьд Түүнээс ямар ч буруу олсонгүй гэв.

7. Иудейчүүд түүнд хандан—Бидэнд хууль бий. Уг хуулийн дагуу бол Тэр үхэх ёстой. Яагаад гэвэл Тэр Өөрийгөө Бурханы Хүү болгосон юм гэцгээж байлаа.

8. Пилат үүнийг сонсоод улам их айж,

9. дахин ордондоо орж Есүсээс—Та хаанаас ирсэн юм бэ? гэж асуусанд Есүс түүнд юу ч хариулсангүй.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 19