Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 18:29-39 Ариун Библи, 2004 (АБ2004)

29. Тиймээс Пилат гадагш гарч тэдэн уруу ирээд—Та нар энэ Хүнийг юу гэж буруутгаж байгаа юм бэ? гэхэд

30. тэд—Хэрэв энэ Хүн бузрыг үйлдээгүйсэн бол, бид Түүнийг танд тушаахгүй л байх байсан гэлээ.

31. Тэгтэл Пилат—Түүнийг та нар ав. Өөрсдийнхөө хуулиар Түүнийг шүүгтүн гэхэд иудейчүүд—Хүн цаазлахыг бидэнд зөвшөөрдөггүй шүү дээ гэцгээв.

32. Ямар үхлээр үхэхээ хэлж байсан Есүсийн үг биелэгдэхийн тулд тийн хэлжээ.

33. Пилат дахин ордондоо орж, Есүсийг дуудаад—Та иудейчүүдийн Хаан мөн үү? гэхэд

34. Есүс—Та үүнийг өөрийн санаагаар ярьж байна уу? Эсвэл өөр хүмүүс Миний тухай танд хэлэв үү? гэжээ.

35. Пилат—Би иудей хүн биш биз дээ? Танай үндэстэн хийгээд ахлах тахилч нар л Таныг надад тушаасан юм. Та юу үйлдчихсэн юм бэ? гэж асуув.

36. Есүс—Миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш ээ. Хэрэв Миний хаанчлал энэ ертөнцийнх байсан бол Намайг иудейчүүдийн гарт өгөхгүйн тулд Миний зарц нар тэмцэх байсан. Харин одоо Миний хаанчлал эндхийнх биш гэлээ.

37. Пилат Түүнд—Тэгэхлээр Та Хаан байх нь ээ? гэхэд Есүс—Намайг Хаан гэж та хэлж байна. Учир нь Би үнэний тухай гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний тулд л ертөнцөд ирсэн. Үнэний хүн бүр Миний дууг сонсоно гэж айлдлаа.

38. Пилат Түүнээс—Үнэн гэж юу вэ? гэв.Үүнийг хэлээд Тэр иудейчүүд уруу дахин очиж—Би Түүнээс ямар ч гэм бурууг олсонгүй.

39. Дээгүүр Өнгөрөх баяраар та нарын төлөө захирагч нэг хүнийг суллах ёстой гэсэн заншил та нарт бий. Тэгвэл би иудейчүүдийн Хааныг суллахыг та нар хүсэж байна уу? гэхэд

бүрэн бүлгийг уншина уу Иохан 18