Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иохан 18:19-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Тэргүүн тахилч Есүсээс шавь нарынх нь тухай, мөн сургаалынх нь тухай асууж шалгаав.

20. Есүс—Би ертөнцөд ил ярьсан. Би үргэлж бүх иудейчүүдийн цугладаг синагогт болон сүмд сургаал зааж байсан. Би нууцаар юу ч яриагүй.

21. Та яагаад Надаас асууна вэ? Миний юу ярьсныг сонссон хүмүүсээс асуу. Харагтун, тэд Миний юу ярьсныг мэднэ гэж

22. айлдтал дэргэд нь зогсож байсан харуул Есүсийг алгадаж—Чи тэргүүн тахилчид ингэж хариулдаг юм уу? гэлээ.

23. Есүс Түүнд—Хэрэв Би буруу ярьсан бол бурууг нь гэрчил. Хэрэв зөв ярьсан бол, чи юунд Намайг цохино вэ? гэв.

24. Тэгээд Аннас Есүсийг хүлээтэйгээр нь тэргүүн тахилч Каиаф уруу илгээв.

25. Симон Петр дулаацаад зогсож байтал хүмүүс түүнд—Чи чинь Түүний шавь нарын нэг нь биш бил үү? гэсэнд тэр үүнийг үгүйсгэн—Би биш ээ гэв.

26. Тэргүүн тахилчийн боолуудын нэг, Петрт чихээ цавчуулсан хүний хамаатан—Чамайг Түүнтэй хамт цэцэрлэгт байхыг чинь би хараагүй бил үү? гэж хэллээ.

27. Үүнийг Петр дахин үгүйсгэсэн тэр даруйд тахиа донгодов.

28. Тэд Есүсийг Каиафынхаас амбан захирагчийн ордонд аваачив. Тэгэхэд эрт байлаа. Харин тэд биеэ бузарлахгүй байж Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг идэхийн тулд ордонд орсонгүй.

29. Тиймээс Пилат гадагш гарч тэдэн уруу ирээд—Та нар энэ Хүнийг юу гэж буруутгаж байгаа юм бэ? гэхэд

30. тэд—Хэрэв энэ Хүн бузрыг үйлдээгүйсэн бол, бид Түүнийг танд тушаахгүй л байх байсан гэлээ.

31. Тэгтэл Пилат—Түүнийг та нар ав. Өөрсдийнхөө хуулиар Түүнийг шүүгтүн гэхэд иудейчүүд—Хүн цаазлахыг бидэнд зөвшөөрдөггүй шүү дээ гэцгээв.

32. Ямар үхлээр үхэхээ хэлж байсан Есүсийн үг биелэгдэхийн тулд тийн хэлжээ.

бүрэн бүлгийг уншина уу Иохан 18